Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота” корпорацийн олон нийттэй харилцах хэлтсийн шинэ дарга, Америкийн иргэн Жүли Хэмпийг баривчилсан тухай “Japan today” мэдээллээ.
Токио хотын цагдаагийнхны мэдэгдсэнээр Жүли Хэмпийг хууль бус өвчин намдаагч эм бэлдмэлийг тус улсад оруулж ирсэн хэргээр сэжиглэж баривчилжээ. Япон улсад хориглодог анальгезик оксикодон хэмээх өвчин намдаагч эмийг АНУ-аас Япон дахь өөрийн хаяг руу шуудангаар илгээснийг тус улсын гаалийн ажилтнууд олж илрүүлсэн байна.
Тэрээр өнгөрсөн 4 сард “Тоёота” корпорацийн дээрх албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй хүн болсон юм.
Г.Үжин