Английн Кийл их сургууль саяхан шинэ гараг нээсэн тухай мэдээллээ. Хэмжээгээрээ Бархасбадьтай адил энэхүү гарагийг туршлагатай эрдэмтэд бус Том Вагг хэмээх 15 настай хүү нээжээ.
Уг гараг манай дэлхийгээс 1000 гэрлийн жилийн зайд байдаг, нарны системийн гадна талд оршдог юм байна. Кийлийн их сургуулийн эрдэмтэд Том Ваггын судалгааны үр дүнг баталгаажуулахын тулд хоёр жилийг зарцуулжээ.
“WASP-142b” гараг өмнө нь судлаачдын харж байгаагүй, өөр төрлийн гараг бөгөөд өөрийн орбитоо тойроход ердөө хоёр өдрийг зарцуулдаг гэнэ. Харин Бархасбадь гараг нарыг тойроход 4272 өдрийг зарцуулдаг юм.
НАСА-гаас мэдээлснээр одоогоор 5000 гаруй гараг олдсон бөгөөд ирээдүйд дэлхийтэй адил хүн амьдрах боломжтой гараг ертөнц олдоно гэсэн найдварыг тавьж байгаа аж.