Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн асуудалд төр засаг анхаарах хэрэгтэй байна

2015-6-20
0
ЖИРГЭХ

      ОХУ, БНХАУ хар тамхины хууль бус хэрэглээгээрээ 4-т багтаж байна

 

 Олон улсын зах зээлийн эрчимтэй харилцаа хөгжиж буй өнөө үед мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бодисын хууль бус үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ нь дэлхий дээр тахал мэт хурдацтай тархаж байна. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэдээллээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодисын үйлдвэрлэл сүүлийн 15 жилд 3 дахин нэмэгдсэн, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 269,4 сая хэрэглэгч байна гэсэн албан тус тоо гаргасан байна.

 

Орос болон БНХАУ нь хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хууль бус хэрэглээ, түүнийг тойрсон гэмт хэргийн гаралт, ХДХВ-ийн халдварын тархалтаараа дэлхийд эхний 4-т багтаж байгаа болно.

 

Манай улс архи, тамхины хэрэглээгээрээ эхний 10 байранд багтдаг болжээ


Манай улс 1990 оноос зах зээлийн шилжилтэнд эргэлт буцалтгүй шилжин орсноос хойш өнөөдрийг хүртэл хөгжлийн тодорхой шатанд хүрч дэлхийн хөгжилтэй хөл зэрэгцэн хөгжиж, ихээхэн ололт амжилтанд хүрч байгаа хэдий ч шилжилтийн өнөө үед нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас нийт хүн амын дунд ажилгүйдэл, ядуурал, бухимдал, нийгмийн сөрөг үзэгдлүүд улам бүр ихэсч, улмаар архидалт, тамхидалт хавтгайрч, өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд архи, тамхины хэрэглээгээрээ эхний 10 байранд багтах болсон төдийгүй хэрэглэгсэд нь улам бүр залуужиж байна.


Мөн дэлхий ертөнц глобальчлагдаж, техник технологи, интернетийн хөгжил дэвшил нэвтэрч, хэвлэл мэдээллийн урсгал чөлөөтэй болж, иргэд хил гаалиар чөлөөтэй зорчих болсонтой холбоотой шинэ төрлийн гэмт хэрэг, түүний дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодис манай оронд хууль бусаар орж ирэх, дамжин өнгөрөх, түүнийг тээвэрлэх үзэгдэл нэмэгдэж, тэдгээрийг хэрэглэгчид, тээвэрлэгчид, дамжин өнгөрүүлэгчдийн хууль бус сүлжээ бий болж, улмаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодисын хууль бус наймаанд хот, суурин газарт оршин суугаа залуучууд тэр дундаа өсвөр үеийнхэн ихээр өртөн, түүнд татагдан орж хэрэглээ жил ирэх бүр өсөн нэмэгдэх хандлагатай болж байна.

 

Мансууруулах бодис хэрэглэх явдал улам залуужиж байна


Ийнхүү архи, тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хэрэглээ өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд өсөн нэмэгдэж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаа төдийгүй улмаар улс үндэстний аюулгүй байдалд үнэлж баршгүй хор уршиг учруулж болзошгүй болоод байгаа билээ. Үүнийг 2010 онд хийсэн “Нийслэлийн өсвөр үе, залуучуудын дунд мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисын хэрэглээ, ойлголтын талаарх тандалт судалгаа”-ны тайлан дүн тодорхой харуулж байгаа ба энэхүү судалгааны дүгнэлт нь төрийн бус байгууллагуудаас урд онуудад хийж байсан бусад судалгаануудын дүнг ч баталж байна.


Уг судалгааг Нийслэлийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс удирдан зохион байгуулж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран гүйцэтгэсэн бөгөөд өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисын хэрэглээ, ойлголтын талаар нийслэлийн хэмжээнд хийсэн анхны судалгаа юм.


Судалгаанд нийслэлийн нийт 2000 өсвөр насны хүүхэд залуучууд хамрагдсан ба судалгаагаар:


1. Өсвөр үеийнхэний дунд архи, тамхины хэрэглээ өндөр байгаа ба бусад төрлийн МЭБ-ыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг гэсэн байна. Тодруулбал: Нийт судалгаанд хамрагдагсдын 44,6% архи, 40,3% тамхи, 2,9% бензин цавуу, 1,8% /36/ каннабис, 0,9% /18/ экстази хэрэглэж үзсэн. Түүнийг сорох, татах, уух, үнэрлэх, тарих зэргээр хэрэглэдэг гэжээ.


2. Каннабис, экстази хэрэглэж үзсэн нийт 54 буюу 2,7% хүүхэд байсны 74.4% нь Их, дээд сургууль, коллежийн оюутнууд, 25.6% нь Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчид байна. Ерөнхий боловсролын сургуулиудаас 91,7% нь хотын төвийн сургуулийн хүүхдүүд байсан байна.


3. Мөн каннабис, экстази хэрэглэж үзсэн гэх 54 оюутан сурагчдаас 52 буюу 96% нь 24 хүртэлх насныхан байна.


4. Нийт судалгаанд оролцогч 436 оюутан сурагчдад мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэж үзэх талаар санал ирж байсан.


5. Энэхүү судалгааны дүнг нийслэлийн нийт 1 106 719 хүн /2009 оны статистик тоо/ амтай харьцуулахад 100 000 хүн ам тутмын 2700 нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодис хэрэглэдэг ба түүнийг хэрэглэх санал 21800 хүнд ирж байсан байх магадлалтай гэсэн тооцоолол гарч байна.


6. Судалгаанд хамрагдагсдын ихэнх хувь нь мансууруулах эм бодисын талаархи ойлголттой бөгөөд түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс /65,3%/ түлхүү авдаг.


7. Оюутан, сурагчид МЭБ-ын хор хөнөөлийн талаархи өөрсдийн мэдлэгээ дунд зэрэг гэж үнэлсэн ба МЭБ хэтрүүлэн хэрэглэсэнээс бие махбодид учрах хор хөнөөлийн талаар төдийлэн сайн мэдэхгүй.


8. ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлээр МЭБ-ын хор хөнөөлийн талаар огт ордоггүй гэж ихэнх хувь нь хариулжээ.


9. Оюутан залуусын МЭБ-ын талаархи мэдлэг нь ихэвчлэн гэр бүлийнхэн ойр дотныхонтойгоо илэн далангүй ярилцаж сэтгэгдлээ хуваалцаж чаддаггүйгээс нууцлагдмал байх ба буруу зүйлд уруу татагдах, бусдыг даган дуурайх нь элбэг байдаг гэсэн дүгнэлтүүд гарсан байна.


Судалгааны дүнгээс үзэхэд: Цаашид Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисын хууль бус хэрэглээнээс сэргийлэх арга хэмжээг төр засгаас нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтайгаар, цогцоор хэрэгжүүлэх нь туйлын чухал бөгөөд ялангуяа өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисын хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгааг өргөн хүрээтэй зохион байгуулахад анхаарч, сургуулийн нийгмийн ажилтнуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэх, сургууль бүрт мансуурлаас сэргийлэх өсвөр үеийн клуб ажиллуулах зэргээр хүүхэд залуучуудын идэвх санаачилгыг өрнүүлсэн үйл ажиллагааг зохион байгуулж, тэднийг дэмжин ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Д.Ундрах/24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн түүхэн энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    1 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    3 цаг 9 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    21 цаг 25 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    22 цаг 4 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    22 цаг 10 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    22 цаг 19 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    22 цаг 30 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    22 цаг 56 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    23 цаг 23 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Өчигдөр 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Өчигдөр 12 цаг 37 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК