Хүн шиг роботууд Япончуудыг бишрүүлж байна.
Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх чадвартай "Pepper" робот эрэлт ихтэй борлуулагдаж эхэлжээ.
Тодруулбал ганцхан цагийн дотор 1000 "Pepper" робот зарагдаж дуусчээ.
Өмнө нь буюу 2-р сард эдгээр роботыг интернэтээр зарахад ганцхан минутад л бүгдээрээ буюу 300 ширхэг борлуулагдаж байсан юм. Маш олон хүн "Pepper" роботыг худалдаж авахыг хүсч байсан тул сугалаа сугалуулах замаар азтанг тодруулж байжээ.
"Pepper" робот ярьж чаддаг, сонирхолтой харилцан яриа өрнүүлдэг, хүний нүүр царайны хувирлыг ойлгож хариулах чадвартай бөгөөд гэрийн ажил хийх чадвартай аж.
Энэхүү робот 1800 долларын (213'840 иен) үнэтэй, харин программ хангамж болон үйлчилгээний үнийг нэмбэл 3 жилд 8000 доллар хүрэх юм байна.
Японы "Softbank" компани энэхүү роботыг "Aldebaran Robotics SAS"-тай хамтран бүтээжээ. Зөвхөн Японд жилд 8 тэрбум долларын робот зарна гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж.