Солонгос улсын Самсунг компани ирэх улиралд "Galaxy S7" гар утсаа нийтэд танилцуулах тухай мэдээлэв.
Тус компани "Galaxy" гар утасны шинэ загваруудыг жил бүрийн гуравдугаар сард Испани улсад зохион байгуулагддаг гар утасны олон улсын үзэсгэлэнгийн үеэр нийтэд танилцуулдаг уламжлалтай.
Гэвч энэ удаа "Apple" компани ирэх хагас жилд "IPhone 6S" утсаа зах зээлд танилцуулах гэж байгаатай дээрх хугацааг 2-3-н сараар урагшлуулсан байна.
Ингэснээр гар утасны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Солонгос улсын Самсунг компани болон Америкийн "Apple" компаниуд энэ оны сүүлийн хагас жилд шинэ утсаа тус бүр танилцуулахаар болжээ.