Солонгос улсад тархаж буй "Mers" вирусийн халдвар авагсдын тоо багасах төлөвтэй боллоо гэж тус улсын Эрүүл Мэндийн яам мэдээллээ.
Өдгөө "Mers" вирусийн улмаас 24 хүн нас барж, 166 хүн халдвар авсан байгаа бол 36 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Мөн өчигдрөөс хойш халдвар авсан хүн бүртгэгдээдгүй бөгөөд тусгаарлагдан эмчлүүлж байсан өвчтөнүүдийн тоо 774-өөр буурч 5197 болсон байна.
"Mers" вирус цааш халдварлах байдал нь буурч байгаа хэдий ч тайвширч болохгүй юм. Вирус халдварлах аюулгүй эмнэлгийн тоо 158 байсан бол 93-аар нэмэгдэж 251 боллоо.
Цаашдаа ч баталгаат орчинд эмнэлгийн үйлчилгэа авах боломжтой эмнэлгийн тоо өсөх болно" гэж Солонгосын Эрүүл Мэндийн яам мэдээлжээ.