БНАСАУ-ын эрдэмтэд БНСУ-д өргөн тархаад байгаа коронавирус, Эбола, ДОХ зэрэг эмчилгээгүй өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй вакцинийг гарган авчээ.
Энэ талаар БНАСАУ-ын төв телевиз мэдээлсэн байна.
Тэдний мэдээлснээр орчин үеийн анагаах ухаанд эмчилгээг нь хараахан нээж чадаагүй бүх л төрлийн өвчнүүдэд хэрэглэхэд эерэг үр дүнтэй вакцинийг “Kumdang-2” хэмээн нэрлэжээ.
Тус вакцинийг маш ховорд тооцогдох газрын элементийг тарьж ургуулсан солонгос хүн орхоодойгоор хийжээ. Энэхүү эмийг БНАСАУ-ын Пу ганг эмийн үйлдвэрт хийжээ.
Гэхдээ энэхүү тарилга нь тус нэрээрээ хэдийнэ худалдаанд гарсан бөгөөд манай улсад ч албан ёсоор худалдаалагддаг байна.