АНУ-ын Сенатч Жон Маккейн, Том Коттон, Жон Баррасо нар өчигдөр Украинд айлчилж, Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзсан байна.
Төлөөлөгчид энэхүү уулзалтаар Украинд АНУ-аас байгалийн хий нийлүүлэх талаар амласан байна. Тодруулбал, 2 жилийн дараа гэхэд АНУ Европт, тэр тусмаа Украинд байгалийн хий нийлүүлнэ гэжээ. Харин байгалийн хийгээ Европ хийгээд Украин руу хэрхэн тээвэрлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Америкийн энэхүү амлалт нь Европын орнууд ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтээс хараат байдлыг буруулахыг хичээж байгаа юм. Энэ нь АНУ болон Европын холбоо цаашид ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригуудаа улам чангатгах төлөвлөгөөтэй байгааг харуулж байна хэмээн Оросын хэвлэлүүд бичжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)