АНУ-ын нийслэл Вашингтон хотод "Их найм"-ын уулзалт эхэлж байна. Энэ
уулзалтанд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Германы канцлер Ангела
Меркель, Францын шинэ ерөнхийлөгч Ф.Олланд нар чухал үүрэгтэй оролцож
байгаа юм.

АНУ-ын нийслэл Вашингтон хотод "Их найм"-ын уулзалт эхэлж байна. Энэ уулзалтанд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Германы канцлер Ангела Меркель, Францын шинэ ерөнхийлөгч Ф.Олланд нар чухал үүрэгтэй оролцож байгаа юм. Баасан гарагт эхэлсэн энэ уулзалтын гол сэдэв нь Европын эдийн засгийг тогворжуулах, Грекийн хямралыг зогсоох асуудал байлаа. Хоёр өдөр үргэлжлэх "Их найм"-ын уулзатаар мөн Хойд Солонгосын цөмийн үйлдвэрлэлийн асуудал, Сирийн иргэдийн аюулгүй байдлын талаар хэлэлцэх юм.
Харин уулзалтын сүүлийн өдөр буюу ням гарагт Японы ерөнхий сайд
Ёсихико Нодагийн төрсөн өдөр тохиох аж. Тиймээс түүнд зориулан шоколадтай бялуу захиалжээ.