зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АТГ ба ОБЭК-ын шинэ хувилбар

2015-6-23
0
ЖИРГЭХ

        Монголд авлига гэдэг хар гай нэвтрээгүй албан газар байхгүй дээ. Бурхан болсон нэгнийгээ сондгой тоотой өдөр хүртэл хадгалахаас өгсүүлээд түүнийгээ оршоох алд газар олж авах хүртэл авлига өгч байна.

 

Ер нь нийгмийн бүх салбарт авлига авч, бас өгөх нь ердийн үзэгдэл болсон доо. УИХ-д нэр дэвшигч нэгэн нөхөр сонгогчдодоо улаан цагаан авлига өгч байгаад гараад ирчихсэн ч өнөөдөр цэцэн царайлаад л Авлигыг устгах тухай донгодоод сууж байна даг. Тэгэхээр мань мэт нь ил цагаандаа гаралгүй яахав дээ. Нөгөө талаас өнөөдөр авлига авсан, өгсөн хоёр хоёулаа ичиж эмээхээ больсон.

 

ЗАЛХААХ ТАКТИК ба “ӨГЛӨГГҮЙ ӨР”-ӨӨ ТӨЛ

 

Ямар сайндаа л манай бизнесмэнүүд ингэж ярихав дээ. “МАН эрх барьж байх үеийн дарга нар “Авлига өг” гэж шууд нэхэхгүй. Харин ямар нэг байдлаар авлига өгөх хүртэл ажил уядаг. Залхаадаг. Тэд улаан цайм хэлж чаддаггүй. Гэхдээ нүд нь ”Чи юм өгөхгүй бол энэ зөвшөөрлийг авна гэж гонж” гэж хэлээд байдаг юм. Харин АН-ынхан огт өөр. Шуудхан л “Төдийг өгчих” гэнэ шүү дээ. “Хугацаа алдахгүй амар байдаг” гэж ярьдаг юм. Тэгэхээд энэ хоёр намын авлигач нарын арга нь “нарийн” байгаа биз. Нэг нь залхаах тактиктай, харин нөгөөх нь өглөггүй хүнээс өр хурдхан шиг авах, үнэт цагаа хэмнэх зорилгоор шулуухан нэхдэг арга.

 

ЗОРИЛГОДОО ХҮРЭЛГҮЙ ЗАМААСАА ХАЗАЙВ

 

Энэхүү хаа сайгүй хавтгайрах хүртэлээ дэлгэрсэн авлигатай тэмцэх зорилгоор 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад анх удаа Авлигатай тэмцэх тусгай байгууллага буюу Авлигатай тэмцэх газрыг байгуулсан юм. Тэр үеэс хойш даруй найман жилийг ардаа хийсэн бөгөөд өнөөдөр түүний орших, эс оршихын тухай яриа хаа сайгүй өрнөж байна. Ганцхан УИХ дээр ч энэ сэдэв хөндөгдөөд байгаа юм биш. Харин авлигын улмаас байнгын бухимдалтай явдаг олон нийтийн дийлэнх хэсэг, мөн авлигын ачаар амьдралаа зохицуулж ирсэн нийгмийн нэг хэсэг энэ зүг тун анхааралтай харж байна. АТГ хэмээх энэ байгууллага нээрээ өнгөрсөн хугацаанд юу хийв гэж. Ямар үр дүн гаргав гэж. Наандаж энэ байгууллага бий болсноор би хүүхдээ цэцэрлэг, сургуульд оруулахын тулд эрхлэгчид нь нууцаар мөнгө өгдөгөө болино, аж ахуйгаа босгохын тулд элдэв зөвшөөрөл авахдаа нууцаар мөнгө төлдөгөө болино, ажилд орохын тулд дарга болоод хүний нөөцийн ажилтанд нь нууцаар мөнгө өгдөг явдал зогсоно гээд тун баяртайгаар хүлээж авсан юм. “За ашгүй дээ, ийм нэг газар байгуулагдах цаг нь болсон байлгүй. Төр түмэн нүдтэй гэж үнэн юм аа” гэлцээд л. Гэтэл эдүгээ энэхүү итгэл маань алдран алдарсаар нөгөө хүсэн хүлээж асан Авлигатай тэмцэх газрынхаа зүг харин ч айдас дүүрэн нүдээр ширтэх болов. Тэд авлигаа устгах бус сөргөлдөгч нам бүлэглэлийн өс хонзонгоо тайлах, нэг нэгийгээ дарах дайны гол зэвсэг болж, хөлд нь жирийн шударга иргэн үрэгдэж мэдэх аюул нүүрлэв.

 

ШИНЭ ҮЕИЙН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ КОМИСС

 

Одоо Яваандаа 1930-аад оны сүүлч үеийн хар хэлмэгдлийн жилүүдийн Онцгой бүрэн эрхт комисс маягтай харагдаж эхэллээ шүү. Онцгой бүрэн эрхт комисс гэгч ямар айхавтар “ороолон” байсныг дашрамд дурдъя. Тодруулбал, 1937 оны аравдугаар сард байгуулагдаад хоёрхон жил болохдоо 25 мянга 437 хүний хэргийг шүүж, 20 мянга 99 хүнд цаазаар авах ял оноосон байдаг шүү дээ.

 

Манай АТГ байгуулагдаад хэдэн хүнд эрүү үүсгэж, шүүхэд шилжүүлснээ асуусан асуугаагүй бардамхан тайлагнадаг. Харин “Ямар учир шалтгаанаар, хэн хэнийг хэрэгтнээр зарлан, хэрхэн хорьж саатуулав” гэвэл огт өөр тоо гарах байх. Чухамхүү энэ л ард олны дотор айдас төрүүлж буй хамгийн гол зүйл. Өөрөөр хэлбэл өнгөрсөн зууны Онцгой эрхт бүрэн комиссын хойт дүрээр энэ цагийн АТГ тодрох нь уу гэж айдас олон хүний тархинд эргэлдэж  байна.

 

 АР АРААСАА ХӨВӨРСӨН УЛС ТӨРИЙН ДУУЛИАН АТГ-ЫГ ХААШ НЬ ХӨТЛӨВ

 

Ард нийтэд ч энэ талаас нь харах хангалттай шалтгаан бий. Анхны дарга Б.Дангаасүрэнгийн үхэл, дараагийн дарга Ч.Сангарагчаагийн шийтгүүлсэн байдал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэг, Ашигт малтмалын газрын дарга н.Амарсайханы үхэл, намаар талцан өрсөлдөгчдөө хорьсон, улс төр хийгээд бизнесийнхнийг хоморголон хорьсон гээд өөрийн эрхгүй анхаарал татсан хэргүүд зөндөө. Хэрүүлүүд ч бий. Ер нь АТГ бол авлигатай тэмцэх газар биш гэдгийн хамгийн наад захын нотолгоо болохоор тун олон баримт бий дээ. Түүнийг цаг барах гэсэн биш, энд тоочоод яахав. Уг нь тэдний үндсэн үүрэг гэвэл ард иргэдээ соён гэгээрүүлэх явдал байсан. Даанч сүүлдээ сөргөлдөгч намуудын гэхээсээ бүлэглэл хоорондын “Орон нутгийн чанартай нударган зодооны” хэрэгсэл болсон юм. Нөгөөдүүл нь ч түүнийг маш хүчтэй “бороохой” болгохын тулд Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны бүх эрхийг шилжүүлэв. Ингэснээр АТГ хэмжээгүй эрхтэй болж, улмаар эцсийн эцэстээ анхныхаа “эздийн” ч хяналтаас гарсан болов уу гэх хардлага төрдөг. Одоо бол эрхтэй, хүчтэй, хэн ч айдаг, хэнийг ч айлгадаг, тэр ч бүү хэл УИХ-ыг харцаараа хөдөлгөдөг байгууллага болов. УИХ гэдэг чинь ингэхэд Монголын ард түмний багасгасан хувилбар юм шүү дээ, зайлуул. Тэгэхээр АТГ ард түмнээ удирдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл АТГ нь Монголд нэг ёсны харгис диктатур, дарангуйлал тогтоожээ.

 

Манайханд  сурах юм даанч их байна. Гадаадын орнуудын ихэнх нь авлигыг устгахын тулд эхлээд шалтгааныг нь олдог. Швед, Финланд, Дани, Норвег, Шинэ Зеланд, Швейцарь гээд авлигын индексээрээ хамгийн бага орнууд залуустаа үнэгүй боловсрол олгож, хүн ардынхаа нийгмийн идэвхийг өрнүүлснээр авлигаа багасгажээ. Түүнээс биш манайхан шиг Авлигатай тэмцэх газар байгуулсангүй. Сингапур энэ тэр гээд ганц нэг улс эдийн засгийн арга хэмжээ авч, хүнд суртлын системээ халснаар амжилтад хүрэв. Үүн дотор шүүгчдийнхээ цалинг нэмэгдүүлсэн орон ч бий. Гэхдээ улс орон бүрт өөрийн гэсэн авлигын шалтгаан, түүнтэй тэмцэх арга бий гэдгийг онцолсон байдаг. Гэтэл манайхан авлигын шалтгаанаа тогтоогоод, түүнтэй тэмцэх арга тактикаа дээрхи орнууд шиг тодорхойлсон бил үү?

 

АЙЛГАХ ТАКТИК БА АР ГЭРЭЭР НЬ “ОРОЛДОХ” АРГА

 

Ээ мэдэхгүй, шийтгээд л, шоронд хийгээд л үүнийг алга болгоно гэж тооцсоноор улстөрчдийн тоглоомын хөзөр болж, улмаар өнөөдөр өнгө төрхөө бага зэрэг өөрчилсөн 1937 оны Онцгой бүрэн эрхт комисс дахин бий болжээ гэхэд хилсдэхгүй. Мөн 1937 онд ОБЭК шууд л буудчихдаг байсан бол өнөөдрийн АТГ эхлээд нэр хүндийг нь унагаана. Гэр бүлийг нь оролдоно. Тэгээд нийгмээр жигшүүлнэ. Хөрөнгийг нь булаана. Нэг ёсны дээрэм хийнэ. Өөрөөр хэлбэл улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдийн хөрөнгийн төлөө хийх дайны гол зэвсэг болжээ гэхэд хилсдэхгүй.

...Ийм бага цалинтай төрийн албан хаагч авлига авахгүй яах юм...

Ийм бага цалинтай багш авлига авахгүй яах юм...

Ийм бага цалинтай эмч авлига авахгүй яах юм...

Ийм бага цалинтай эрдэмтэн авилга авахгүй яах юм...

Ийм бага цалинтай цагдаа авлига авахгүй яах юм...

Ийм бага цалинтай прокурор авлига авахгүй яах юм...

Ийм бага цалинтай шүүгч авлига авахгүй яах юм...

Ийм бага цалинтай УИХ-ын гишүүн авлига авахгүй гээд яах юм... Яах юм... Яах юм... Яах юм...

 

МӨНГӨ НЬ БАГАДАЖ МӨРӨӨДӨЛ НЬ ИХЭДСЭН “ҮЛГЭРИЙН БААТАР”-УУДЫН “ХОШГОРУУЛАЛТ”

 

Эдүгээ хөрөнгө мөнгө хүний хамгийн гол шалгуур болж, ёс суртахуун жагсаалтын адагт бичигдэх болсон цаг үед хэн нэгний цалинг нэмээд авлига устахгүй нь тодорхой байна. Устсан түүх ч энэ дэлхийд байна уу, үзээд буцаагаад өгье гэсэн ч алга. Бас үлгэр домогт гардаг шиг Авгиевын хашаагаа цэвэрлэх гэсэн “эх оронч”, элдэв тэмцэгчид, үүгээр нэр хүндээ өсгөх гэсэн улстөрчид, төрийн ба төрийн бус байгууллагууд ч Монголын авлигыг бууруулахгүй шүү. Мөрийцсөн ч яахав. Яагаад гэхээр эдгээрийн ард нам, бүлэглэл болоод хувь хүний ашиг сонирхол нуугдаастай явдаг. Тиймээс л, “Би авлигатай ясаа цайтал тэмцэнэ” гээд хашгираад “хошгоруулаад” байгаа хүнийг харахаар инээд хүрээд байдаг юм.  Эрхэм улс төрчид минь оройтсон ч гэсэн сэхээрч, Авлигатай тэмцэх газрыг байранд нь тавиад өгөөч. Авлигыг шорон таслахгүй нь тодорхой. Гэхдээ авлигачинг шийтгэх ёстой үнэн. Харин шийтгэхийн тулд шийтгэх үү, хүмүүжүүлэхийн тулд уу гэдэг бас л өөр асуудал шүү. Бас шорон хүнийг хүмүүжүүлдэг үү, гэмт хэрэгтний тоог нэмдэг үү гэдэг ч бас нэг өөр асуудал. Гэхдээ үнэн нэг л зүйлд бий. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө аливаа диктатур ямар нэг сөрөг үзэгдлийг зөвхөн түр хугацаанд л намжаадаг талтай. Тиймээс л Авлигатай тэмцэх газарт соён гэгээрүүлэх гэсэн үндсэн үүргийг нь үлдээгээд бусдыг нь Прокурорын дэргэд буцааж өгье.

 

АРД ТҮМНЭЭ ХЭЛМЭГДҮҮЛЭХ “МАХНЫ МАШИН”-ЫГ БИД ХҮСЭЭГҮЙ!

 

Магадгүй маргааш ч манай гэрээр АТГ-ынхан “зочилж” ирээд маньдаа ямар ч ял тулгаж мэдэх тийм цаг үе ирсэн байна. Бас АТГ-ынхан ийм эрх мэдэлд бялуурсандаа зарим үүргээ шилжүүлэхгүй гэж гүрийгээд байгаа бус АТГ-ыг ийм эрхтэй нь байлгах гэсэн бүлэглэлүүдийн сонирхол энд илүү хүчтэй үйлчлээд байна уу даа гэсэн хардлага төрдөг. Нөгөө талаас ерөөсөө хүчирхийллийн аргаар аливаа муу үзэгдлийг таслан зогсоож асан түүх байдаггүй. Тиймээс ийм аргыг хөгжих гэж байгаа, хөгжилтэй орнууд болж өгвөл хэрэглэхгүйг хичээдэг.

 

Харин бид өөр. Хэрэгт холбогдсон нэгнийгээ шоронд хатааж, шороонд булж байж л сая санаа амардаг ард түмэн. Түүнийг нь өдгөө тархи угаах ухаанд онцгой гаршсан улстөрчид ямар мундаг ашигладаг гэж бодно. Авлигаа бүрмөсөн арилгахын тулд Иранд арьсыг нь амьдаар хуулах шийтгэл оноогоод бараагүй юм гэнэ билээ.

 

Харин боловсролын түвшингээрээ тэргүүлж, баян ядуугийн ялгаа бараг арилсан орнуудад авилга нь инээд хүрмээр бага үзүүлэлттэй байдаг. Ялангуяа сургууль, эмнэлгүүд нь төлбөргүй байдаг орнууд авлигын индексээрээ тэргүүлж байна. Яагаад гэхээр ийм орны иргэд Засгийн газартаа илүү итгэдэг. Их, дээд сургууль нь төлбөргүй болохоор баян ядуугийн ялгаа тун өчүүхэн болдог. Тиймээс аливаа асуудалд шударга ханддаг. Шударга ёс байгаа газар авлига оршин тогтдоггүй байна. Ингэснээр иргэдийн амжиргааны түвшин дээшилдэг. Энгийн гаргалгаа гэвэл ердөө энэ. Өөрөөр хэлбэл, барьдаг, тагнадаг, хорьдог шийтгэдэг онцгой эрх бүхий газрыг байгуулаад авлигаа багасгасан түүх байдаггүй, харин ч үүрэг зорилго нь манай одоогийн АТГ шиг болоод ирвэл ард нийтээ хэлмэгдүүлэх “махны машин” болж хувирдагийг бүү марттугай.

Д.Бат

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (112.72.13.81)
    Гол нь ард түмэн мэдлэг ухамсрын доройтолд орсон энэ л аяул бүх хүн Авилга нэхсэн хүмүүсийг цахим хэвлэлээр цацаад байхх хэрэгтэй хэнч байсан хамаагүй бидэнд цахим ёртөнц гэж том зэвсэг байна ор хөнжил зарлахын оронд авилгачдаа зоригтой баримттай зарлаж сурцгаая
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • ЭЛБЭГДОРЖ-МАН-АТГ НИЙЛЖ МОНГОЛОО ХОРЛОСОН (122.201.22.242)
    ЭЛБЭГДОРЖИЙН ШОУ БҮГД УЛСАА ХОРЛОХ ЗҮЙЛ БОЛСОН. 1 САЯ ТӨГРӨГ БЭЛНЭЭР ӨГӨХИЙГ СЭДСЭН. ХАВТГАЙРУУЛЖ 1 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРӨНД ОРУУЛСАН. АРД ТҮМНЭЭ СОНСОНО, АРД ТҮМЭН ШИЙДНЭ ГЭСЭЭР БАЙГАА БҮХ АЖЛЫГ ГАЦААДАГ ЦЭЭЖЭЭ БАЛБАСАН ЭХ ОРОНЧИД РЕКЕТЧИД МОНГОЛООР ДҮҮРСЭН, ШУДРАГА ЁС ТОГТООНО, ГУРИЛЫН ХУЛГАЙЧИЙН ГУЯ НЬ ЦАГААН ГЭЭД ОРИЛООД БАЙСА ӨӨР БҮХ БИЕЭЭРЭЭ ЦАГААН ГУРИЛ. 5 ТОЛГОЙГ ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРТЭЙ ЭМ СИ ЭС-Т ӨХИЙН ТУЛ ДАВХАР ДЭЭЛЭЭ ДАН БОЛГО ГЭЖ ХАШГИРСААР АТГ-ЫН ТУСЛАМЖААР УРД ӨДӨР МЭДЭГДЭЛ ХИЙЖ АЛТАНХУЯГИЙН ОХИНЫГ БАРИНА ГЭЖ БАЙГААД БАС ОЛОН ГИШҮҮНИЙГ ДАРАМТЛАН ХУРАЛД СУУЛГАХГҮЙ ГАНЦ КНОПООР ИЛҮҮ БОЛГОЖ БАЙГАА ЗАСГАА УНАГААСАН. ЗА ТЭР БУРМАА ДАВХАР ДЭЭЛЭЭ ТАЙЛСАН УУ. МАНАН БАЙГУУЛЛААЧ ЭМ СИ ЭС-Д ӨГЧ ЧАДСАН УУ
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • AH in gishuun. (150.129.140.246)
    Altankhuyagiin MUNGU ikh baina,setguulchid yaashka hoer adilkhan gedeg bizdee....yamarch UNEN g tany munguur buteen gedeg ene zuuny setguulchdiin urialga bolson genlee....Altankhuyagtnuud UNEN d guitsegdsen, AH g Altankhuyagtnuud duusaglaa, AH bayrtai!!!
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.201.24.102)
    Үнэн л юм бичсэн байна. Ямар баримт шаардаад, өөрөө хэний хөлсний нөхөр учраас энэ нийтлэлчийг эсэргүүцээд байгаа юм бол. Уг нь үзэл бодлоо л уралдуулахаас бус бичсэн ч бай, бичүүлсэн ч бай ер нь хэнд хамаатай юм. Асуудлын гол АТГ.
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.21.82)
    Авилгатай тэмцэх гэдэг ариун зорилгыг хэрхэн мушгин гуйвуулж нэр хүндийг нь унагаж болдгийг одоогийн манай АТГ амьдрал дээр нотлон харууллаа!!! Жинхэнэ том авилгачин нэгийг ч шоронд хийгээгүй атлаа дундаас доош гарын, тэхдээ сөргөлдөгч талуудын захиалгат жараахай хэдийг намнасан байх. Гол нь хувийн компанийн захирлуудыг дийлдгээрээ барьж авч баахан тамаллаа шүү дээ!!! Авилгатай ингэж тэмцдэг юм уу??? Одоо АТГ-ын талаар шүүмжлэл гараад ирэхээр тэд Авилгатай сайн тэмцээд эхлэхээр авилгачид бидний эсрэг босч байна, мөрдөх албыг хураан авч гар мухарлах нь г.м. мулгуу юм яриад байгаа.
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.194.67)
    Уг нь зев шударга ажиллаж байвал байж байх байгууллагга менеес мен гэхдээ зарим Улс терчидийн еерсдийгее хамгаалах байгууллага болчих вий гэж бодддог Энхбаяр гэхэд л Нурсан байшингийн телее ямар суртэй юм болов гэтэл ОТ н гэрээ Баяр Баярцогт Зоригт гээд л тендер гадаадад байх байшин сав гээд л баримт дэлгэлээ нэг гишуун одоо болтол унэн худлыг шалгадаг нь алга Сугар Отгонбаяр гээд л сур дуулиантай л мэдээлэл хийгээд Байсан бас таг АТГ байх естой гэххдээ идсэн уусан хумуусийг дарга Цэрэг гэх гэхгуй хуулийн даггуу шалгаж хариуцлага тооцдог л байх хэрэгтэй
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (103.229.120.148)
    Авилгаас зайлах хамгийн шилдэг арга бол улс төртэй хутгалдуулах гэдэг үнэн юмаа.
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (103.229.120.148)
    Үнэхээр ямар ч баримтгүй, улс төрийн нийтлэл байна. Мөнгө, захиалгаар худал хуурмаг зүйл бичиж олон нийтийг төөрөгдүүлдэг сэтгүүчдийг яах ёстой вэ.
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.120.148)
    Мөнгөөр бичсэн энэ захиалгатай нийтлэлийг ард түмэн бид ингэлтээ дэмжих нь зөв үү. Та бид авилга авдаггүй шүү дээ. Харин Алтанхуяг мэтийн эрх мэдэлтнүүдийн эрх ашиг хөндөгдөөд ирэхээр АТГ-г арчих компани хүчтэй өрнөх боллоо. ОБЭК гэнэ, үнэхээр ямар ч баримтгүй хэтрүүлэг . АТГ-г прокурор хуулийн дагуу өдөр тутам хянаж ажилладаг. Харин АТГ одоо л жинхэнэ авилгын үүр уурхайг хөндчихсөн шиг байна. Энэ үед олон түмэн бид АТГ-г хамгаалах ёстой. Бид татвар төлөөд л, тэр маань олигархууд төрүүлэх хөрөнгө болоод байх нь зөв юмуу. Харин Прокурор АТГ-д тавих хяналтаа зөв, чанга байлгах шаардлагатай.
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (27.123.213.10)
    Одоогийн байгаа АТГ хэрэггүй. Ерөөсөө сүртэй хийсэн ажилгүй, хүнийг ажилд томилохыг мэддэг, хэдэн жирийн төрийн албан хаагчийн хувийн эрх чөлөөнд халдсан байгууллага. жинхэнэ гэмт хэрэг үйлдээд байгааг нь цайруулдаг газар шүү. зөвхөн авилгатай холбоотой хэргийг нь шалгадаг байгууллага болгох хэрэгтэй. Эрх нь хэтрэхээрээ хүүхэд хүртэл тэнэг болдог.
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (124.158.74.119)
    IZNN neg iim balai gazar bii bolgoh hyyliig ni sanaachilj syyriig ni tavisan uursduu naad ATG iinhee ychriig olooroi IZNN iiheen
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (27.123.214.117)
    Эхлээд баараагүй нотлох баримтыг нь цуглуулж байж шалгаад дараа нь хорих хураах арга хэмжээгээ авдаг болохоос манайх шиг эхлээд хориод дараа нь хэрэг тулгадаггүй юм. Ер нь манай хууль хяналтынхан хуучин ЗХУ-ын арга барилаасаа салаагүй байгаа үүнийг бүрмөсөн өөрчлөөгүй цагт систем өөрчлөгдөхгүй. Хууль хяналтынхан АТГ бүх хүмүүсийг халж барууны сургалтаар шинээр сонгон шалгаруулж авах бүх данс тооцоог цахим болгох камержуулалтыг бүх газар тавих зэрэг ажлуудыг яаралтай хийх хэрэгтэй. Гүржид тэгэж шийдсэн байна лээ
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.20.105)
    Авилгатай тэмцэх газар үнэхээр обэк болсон нь үнэн. Үүнийг ттг-ын цогтбаатарын болон амг-ын амарсайханы хэрэг гээд олон арван хэрэг нотлоно. Энэ газарт зөвхөн авилга авах хэргийг үлдээгээд бусад асуудлуудыг өөр газарт шилжүүлэе. Эс бөгөөс татан буулгаяа
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (112.72.13.98)
    Энэ юмыг бичигч Алтанхуягтангуудын хөлсний нөхөр л байна л даа
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (112.72.13.98)
    АТГ-н гол үүрэг нь соён гэгээрүүлэх буюу авлига бүү авцгаа,та минээ гэхүү АТГ-г анх байгуулахад гарсан хуулинд нэг ийм заалт орсоныг Алтанхуягтанууд гярхай ашиглаж буй Ийм хоосон суртал хийх гэвэл АТГ ерөөсөө хэрэггүй, авлигачдын тоог тохуу болно. Авлигагүй соёлт орнуудын хуулинд ийм заалт байдаг гэсэн Монголд болоогүй ээ харин ч инээдэм болно доо
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Монгол (202.131.233.18)
    Авилга өгөөгүйг авлана
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    Жирийн иргэдэд тэр авилгал нь олддоггүй юм, хүн болгоныг авилгалчид гэчих жээ. Би авилгал өгдөггүй, авдаггүй, мөрөөрөө л ажлаа хийж яваа хувийн компанийн менежер. АТГ байж л байг, авилгалтай Улс төрчид нь айх нэг юмтай байг.
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
    • Иргэн Хугс
      Алтанхуягийг хэнээс ямар авилга авсаныг нэгд нэгэнгүй биш юмаа гэхэд сэжүүр ч болтугай цухуйлгаад өгөөч,.. учир зүггүй авилга авсан л гээд битүү хатуу цуурхал ярих юм. Барин тавин баримт байгаа бол үүнийг АТГ аль хэдийн зарлачихсан байгаа. Зүгээр л нэр төрд нь халдаж, үгээр үхүүлж, амыг нь барих улс төрийн тоглоом хийж байгаа нь хэнд ч ойлгомжтой байна шүү дэ... АТГ улс төрийн дэвжээ болсон нь гашуун үнэн.
      2015 оны 06 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав
    9 цаг 54 мин
  • Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
    10 цаг 2 мин
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
    10 цаг 24 мин
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    10 цаг 54 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    11 цаг 15 мин
  • Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
    11 цаг 20 мин
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
    11 цаг 53 мин
  • Б.Мягмар: 15 жил яригдсан төсөл яг одооноос бодит ажил болж байна
    12 цаг 14 мин
  • Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
    14 цаг 5 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
    14 цаг 48 мин
  • Б.Мөнхсоёл: Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү
    15 цаг 9 мин
  • Ч.Анар: Тамхины татварыг огцом нэмж, хүн болгоны тамхи татах бололцоог бууруулах зорилготой хуулийн төсөл юм
    15 цаг 22 мин
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
    15 цаг 35 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
    15 цаг 50 мин
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    16 цаг 9 мин
  • Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа
    16 цаг 10 мин
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    16 цаг 38 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    16 цаг 39 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    16 цаг 48 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    17 цаг 16 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК