Өмнөговь аймгийн “Гашуунсухайт” авто замын шалган нэвтрүүлэх заставаар “Nord Benz” маркийн ӨМӨ 30-20 улсын дугаартай нүүрс тээвэрлэх зориулалт бүхий ачааны автомашинаар “Шин пэн” ХХК-ний жолооч Б.Мөнхбат гэгч нь 50 ширхэг тарваганы арьс нуун, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ.

Өмнөговь аймгийн “Гашуунсухайт” авто замын шалган нэвтрүүлэх заставаар “Nord Benz” маркийн ӨМӨ 30-20 улсын дугаартай нүүрс тээвэрлэх зориулалт бүхий ачааны автомашинаар “Шин пэн” ХХК-ний жолооч Б.Мөнхбат гэгч нь 50 ширхэг тарваганы арьс нуун, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Хэргийг тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан ахлах дэслэгч Х.Байхадам илрүүлэн саатуулсан байна. Одоогоор уг хэргийг холбогдох байгууллага нь үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл (2)