зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баялгийн хараал дагуулсан Баянмонгол компанид итгэх хүн байхгүй ээ

2012-5-20
0
ЖИРГЭХ
Түүх давтагдаж байна. Гэхдээ муугаар. АН-ынхан өнгөрсөн 2008 оны УИХ-ын сонгуулиар олон нийтийг хуурч мэхэлсэн мөнгөний амлалтаа яг тэр чигээр нь дахин хуулбарлан, сонгуулийн гол PR-аа болгохоор шийджээ.
 ergelzee  Түүх давтагдаж байна. Гэхдээ муугаар. АН-ынхан өнгөрсөн 2008 оны УИХ-ын сонгуулиар олон нийтийг хуурч мэхэлсэн мөнгөний амлалтаа яг тэр чигээр нь дахин хуулбарлан, сонгуулийн гол PR-аа болгохоор шийджээ. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгөн амлалт өгөх, төсвийн тусгай шаардлага шаардлагад нийцээгүй зүйл тусгахыг хориглосон. Тиймээс АН-ынхан мөрийн хөтөлбөрөө чимээгүйхэн батлуулж аваад, дараа нь Баянмонгол компанийн тухай хууль гээчийг санаачлан өргөн барилаа хэмээн шоудаж эхэлээ. Ингэхдээ дөрвөн жилийн өмнө санаачилж байсан Баянмонгол корпорацийн тухай хуулиа яг хэвээр нь л дахин гаргаад ирж. Корпораци гэж байсныг нь компани л болгожээ. Нэг өгөөшөөр хоёр удаа загас барих гэж байгаа санаа нь тэр.
    Одоо тэд сонгуулийн кампанит ажлын туршид Баянмонгол компани байгуулчихвал иргэн бүр уул уурхайн баялгаасаа хувьцаа хүртэнэ гээд л яриад унана. Харин үүнд нь ард түмэн итгэх үү. Дөрвөн жилийн өмнө ч гэсэн яг ингэж яриад л, Эрдэнийн хувь нэг сая төгрөг олгоно гэж ярьсаар сонгогчдын саналыг үндсэндээ худалдаад авчихсан шүү дээ.
Ийм булхайг дахин гаргуулахгүй, сонгогчдын сонголтод бүдүүлгээр халдаж, санал худалдан авдаг байдлыг таслан зогсооно гэж л УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчилж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг шинээр баталсан шүү дээ. Сонгуулиар мөнгөн амлалт өгөхгүй, сонгогчдын саналыг худалдан авах оролдлого хийхгүй гэдэгт парламентад суудалтай намууд улс төрийн тохироонд хүрсэн. Гэтэл АН-ынхан ярьсан хэлснээсээ буцаж эхлэв.

    Дөрвөн жилийн өмнө ярьж байснаа яг хэвээр нь дахин давтаад л. Юун Баянмонгол компани, юун хувьцаа. Энэ чинь сонгогчдын саналыг худалдан авах гэсэн оролдлого мөн биз дээ.
Автор нь Лу.Болд боловч цаана нь АН-ынхан тэр чигээрээ балиашиглаж байгаа Баянмонгол компанийн тухай хуулийн төсөл гэгч нь хэзээ ч бүтэхгүй үлгэр, биелэхгүй мөрөөдлөөр дүүрэн ажээ. Үүгээрээ тэд олон нийтээс оноо авна гэж тооцоолж. Гэнэн сонгогчид дахиад л АН-ыг сонгочихвол Баянмонгол компанийн хувьцаа эзэмшигч болж, насаараа уул уурхайн баялгаас хувь хүртэнэ гэдэгт итгэх юм гэнэ. Сонгогчдоо ингэж басамжилж, доромжилж болох уу даа.
    Дөрвөн жилийн өмнө АН-ынхан юу ярьж байсныг, дараа нь юу болсныг ард түмэн мартаагүй л байгаа. 2009 оны зургадугаар сард Лу.Болд, Д.Ганхуяг, Д.Одхүү, Я.Батсуурь, Батж.Батбаяр нарын гишүүд Эрдэнийн хувийн /Баянмонгол корпорацийн/ тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсан байдаг юм. Уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд МАХН-ын /тухайн үеийн нэрээр/ гишүүдээс санаачилсан Эх орны хишиг сангийн тухай хуультай нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасан юм. Ингээд УИХ дээр хоёр намаас санаачилсан хоёр өөр төслийг нэгтгэх ажлын хэсэг байгуулагдаж нэлээд хэдэн сар “ноцолдсоны” эцэст 2009 оны арваннэгдүгээр сарын 18-нд Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталсан билээ. Ингэж МАХН, АН-ын 2008 оны сонгуулийн амлалт Хүний хөгжил сангаар дамжин хэрэгжих нөхцөл бүрдсэн. Үүнийг тухайн үедээ хоёр нам парламентын төвшинд шийдээд л явсан. Иргэд сар бүр 21 мянган төгрөгийг Хүний хөгжил сангаас хүртэж эхэлсэн. Энэ бол МАН-ын амалсан Эх орны хишиг ч мөн, АН-ын амалсан Эрдэнийн хувь ч мөн. Хамтарсан Засгийн газар байгуулсан тул хоёр намын амлалт ингэж л дундын хувилбараар хэрэгжсэн.

    Тэгэхээр Эрдэнийн хувь буюу Баянмонгол корпорацийн тухай хууль ч, Эх орны хишиг сангийн тухай хууль ч аль аль нь хүчингүй. Яагаад гэвэл энэ хоср хуулийн төслийг нэгтгээд Хүний хөгжил сангийн тухай хуулийг батлан хэрэгжүүлээд хоёр жил гаруй болж байна. Тийм байтал АН-ынхан УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө Баянмонгол компанийн тухай хуулийн төсөл гээчийг санаачлан өргөн бариад байгааг юу гэж ойлгох вэ.
    Наад зах нь улс төрийн соёлгүй, ёс зүйгүй бүдүүлэг алхам гэж үүнийг хэлнэ. Цаашилбал хууль зүйн хувьд ч гэсэн дээрх төслийг дахин өргөн барих ямар үндэслэл байгаа юм бэ. Өмнө нь өргөн бариад, ижил агуулга бүхий өөр хуулийн төсөлтэй нэгтгээд хууль болгон баталчихсан төслийг сонгуулийн өмнө гэнэт гаргаж ирээд шинэ юм санаачилчихсан мэт шоудаад эхлэх нь нийгэмд хэр зохистой харагдах юм бол.

    Адаглаад УИХ-ын хаврын чуулганаар дээрх хуулийн төслийг хэлэлцэж амжихгүй гэдгийг Лу.Болдтонгууд тооцоолсон л байгаа. Чуулган завсарлахад хэдхэн хоног үлдээд, хэлэлцэх асуудал нь овоорчихоод байгааг гишүүд бүгд л мэдэж байгаа. Гэтэл гэнэн тэнэг царайлан хуулийн төсөл өргөн барьж байгаа нь сонгууль дөхсөний шинж бизээ. Тэгээд тэр хуулийн төсөл нь зайлшгүй хэлэлцэж батлах шаардлагатай бол яая гэхэв. Харамсалтай нь АН-ынхны өргөн барьсан хуулийн төсөл дөрвөн жилийн өмнө өргөн баригдаад, парламентаар хэлэлцэгдэн батлагдчихсан төсөл шүү дээ.
   Гурван жил хагасын турш МАН-ын суганд засгийн нөмөрт явсан АН-ынхан энэ удаагийн сонгуулиар ард түмэндээ хэлэх үггүй, хийх ажилгүй болохоор аргаа барахдаа авдрынхаа ёроолыг ухан Баянмонгол компанийн тухай хуулийг гаргаж ирсэн бололтой. Тэгээд өнөөхөө үг үсгийг нь өөрчлөх ч үгүй тэр хэвээр нь хэвлэлийн хуудсуудаар тараажээ. Нэг амлалтаар хоёр сонгуульд орох санаа нь гараан дээрээ бүдэрч, баялгийн хараал дагуулсан Баянмонгол компанийн тухай хуулийн төсөлд нь итгэх хүн байхгүй нь тодорхой болжээ. Хэрвээ энэ хуулийг батлан хэрэгжүүлж гэмээнэ улсын төсөв уул уурхайгаасаа хэт хараат болж, стратегийн ордуудаасаа олсон хэдэн бор цаасаа хувьцаа нэрээр тараагаад, жинхэнэ утгаараа баялгийн хараал тусч, Баянмонгол биш ядуу монгол болж, голланд өвчний оноштойгоор сэхээний орон дээр хэвтэхэд хүрэх юм билээ. 
С.Ууганбаатар
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • HURTSaa shalgaach Novsh (213.128.189.33)
    Mash unen bichjee.MANANgiin aluurchin,luivarchid herees heterch bna.Deer ni bas Elbegdeorj nuhur yu bilee de!!!!
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    Ardchilalin balai humuusiig anh garch irehded ni Batmunh darga zuuldij ,tegeegui bol Mongol Uls delhiin Ediin zasgiin uurchlultiig zuv esoor ni hiigeed Mongoldoo bsan Uildveruudee Hyadat uls shig uud tataad ail bur jijig uidver erhelj bhgui yu 20 jil aragshaa uharlaa.Goe barilga baishin bol hugjil bish --uildver bhgui uls yah veMun Ard tumeng gun harangui ruu --oyuni oruulj bui hamgiin tom ayul.
    2012 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (87.89.229.107)
    IIM TENEG YUMAND CHIN HEN ITGEDEG YUM
    2012 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.47.130)
    АН МАН л биш бол хэн ч байсан яахав. сонгуулийн өмнө 2 хулгайч бие биенийхээ харыг гайхаад ханашгүй.
    2012 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Болд гуай сонгууль болохоор л Баянмонголоо ярьдаг божл дээ тэ, чаймайг сонгохгүй ээ
    2012 оны 05 сарын 20 | Хариулах
  • Ajaa taij (49.0.129.48)
    Songuuli duxuud irseniig Uuganbaatar gegch barix biegui xulsnii xaltuurchin icheeneese garch irseneer burch ix mederch exellee. Gutegleg nam ner devshigchidiig amidaar ni alj xeden tsaas tsugluulagchidiin boxir ideshnii tsag bas exelleedee. Gexdee irgd uur bolsondoo.xen ni xen be gedegiig uil ajilar ni gadarlaxtaigaa bolson baina bilee.GUTGELGEN ideshtenuudee.
    2012 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.70.39.254)
    AH d 20 jil sanalaa ogsondoo xarmasch baina.MAH naiztaigaa xamt dald or
    2012 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.70.39.254)
    2008 onii 7 sariin 1 nd ard tumen AH iig xamgaalj bosson ym shuu dee, xarin ta nar MAH iin luivarchidtadiin door 4 jil xevtsen biz dee.Odoo yu ch amlaad nemergui dee.Xunii itgeliig bucaan olj avax xamgiin xecuu.MAHAH dald or.
    2012 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.70.39.254)
    Odoo AH d itgex teneg xun baixgui.2008 oniig ard tumen martaagui.MAH tai niilj bidniig shorond xiigeed martaa biz dee.Buu gorid.4jil MAH iin gudas bolson biz dee.Xarin ta nart ogson sanal xandivaa bucaaj avmaar baina.Tanai namd 90 onoos xoish barag 60 say tugrugiin xandiv ogson .Dald or muusai 2 nuurt luivarchid aa.Daxin buu uzegd.Ard tumniig teneg gej bodoo yu.
    2012 оны 05 сарын 20 | Хариулах
  • Монгол (202.179.23.32)
    ТАНАЙ САЙТ ингэж ХУДЛАА PR ХИЙГЭЭД ЯАХ ВЭ ДЭЭ МАХНАЫНХАН ХОЛИОН БАНТАНГ НЬ ХУТГААД ХАЯСАН БОЛОХООС БИШ УГ НЬ ИХ ЗӨВ ОРЧИН ҮЕИЙН МӨНГӨ БОСГОХ САНАА Л БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ. ЕР МАХНам АН-г 1 ЮМ ХИЙХЭЭР ДУУРАЙГААД УЛАМ ДОРДУУЛААД БУДАА БОЛГООД ХАЯДАГ БИЗ ДЭЭ. Ж-нь: АН 1 САЯ ТӨГРӨГНИЙ ХУВЬЦАА ГЭСЭН ЧИНЬ МАХН 1,5 САЯ ТӨГ БЭЛЭН ӨГНӨ ГЭЭД УЛС ОРНЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЭХЭЭ АЛДЛАА Ш ДЭЭ
    2012 оны 05 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдад талийгаач н.Хасбаатарын ар гэрээс өргөдөл, гомдол гаргаагүй
    2 цаг 53 мин
  • Намрын нээлтийн барилдаанд наадмын түрүү Э.Батмагнай түрүүлж чадах уу?
    3 цаг 28 мин
  • Ү.Амарбат: CleanUP Mongolia-д 10,000 залуучууд эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ
    3 цаг 42 мин
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
    3 цаг 48 мин
  • Амралтын өдрийн жор: Крем брулээ
    3 цаг 56 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
    4 цаг 3 мин
  • Ц.Даваасүрэн: Попрохгүй ажиллах хүн л намын дарга болох ёстой
    4 цаг 13 мин
  • Ч.Хүрэлбаатар: Намын бага хурлаар намын даргыг сонгох боломжгүй
    4 цаг 25 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    6 цаг 10 мин
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    19 цаг 19 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    23 цаг 16 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    23 цаг 24 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    23 цаг 51 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 14 цаг 56 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    Өчигдөр 14 цаг 46 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 13 цаг 47 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Эмгэнэл
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК