Завхан аймгийн прокурор Н.Доржсүрэн, Мэдээлэл, дүн шинжилгээ, Бодлого төлөвлөлт хариуцсан туслах прокурор Х.Жанибек, МШАТХ хяналтын прокурор Б.Соёлмаа нар Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газарт ажилллаж тус прокурорын газрын ажил байдалтай танилцан, ажлыг нь шалган зааварлажээ.

Завхан аймгийн прокурор Н.Доржсүрэн, Мэдээлэл, дүн шинжилгээ, Бодлого төлөвлөлт хариуцсан туслах прокурор Х.Жанибек, МШАТХ хяналтын прокурор Б.Соёлмаа нар Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газарт ажилллаж тус прокурорын газрын ажил байдалтай танилцан, ажлыг нь шалган зааварлажээ. Ажлын хэсэг Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын ажлыг шалган зааварласан шалгалтын дүнг хэлэлцээд тус прокурорын газрын ажил урьд өмнөхөөсөө сайжирсан, урьд нь гарч байсан зөрчил дутагдлууд арилсан, ажил нь хэвийн хэмжээнд явагдаж байгаа гэж дүгнээд шалган туслах явцад цаашид анхаарах асуудлаар аймгийн прокурорын албан даалгавар өгч биелэлтийг тооцохоор болжээ.