Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр БНХАУ-ын талаас нэг хүн явганаар улсын хил зөрчин орж ирсэн мөрийг хилчид илрүүлжээ. Хил зөрчигч нь Монгол Улсын иргэн Н.Адъяа гэгч бөгөөд БНХАУ-д амьдарч байгаад визний хугацаа нь хэтэрч, бичиг баримтаа гээгдүүлсэн гэх шалтгаанаар улсын хил зөрчсөн нь тогтоогдсон байна.

Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр БНХАУ-ын талаас нэг хүн явганаар улсын хил зөрчин орж ирсэн мөрийг хилчид илрүүлжээ. Хил зөрчигч нь Монгол Улсын иргэн Н.Адъяа гэгч бөгөөд БНХАУ-д амьдарч байгаад визний хугацаа нь хэтэрч, бичиг баримтаа гээгдүүлсэн гэх шалтгаанаар улсын хил зөрчсөн нь тогтоогдсон байна. Уг этгээдийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна.
Мөн тус ангийн хариуцсан хэсгээр БНХАУ-ын талаас нэг хүн явганаар хил зөрчин орж ирсэн байна. Уг этгээд нь БНХАУ-ын иргэн Ли Хай Жун гэгч бөгөөд Монгол Улсад ажиллаж амьдрах зорилгоор хил зөрчсөн болох нь тогтоогджээ. Хил зөрчигчийг ХТТ-ийн хэмжээний уулзалтаар БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн байна.