Японы иргэн, 73 настай Тамая Ватанабе өчигдөр Эверестийн ууланд авирч,
энэ уулын оройд гарсан дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорлоо.

Японы иргэн, 73 настай Тамая Ватанабе өчигдөр Эверестийн ууланд авирч, энэ уулын оройд гарсан дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорлоо. Тэрбээр Эверест уулын Түвд-Хятадын талаас авиралтаа эхэлсэн бөгөөд Хятад, Түвдийн ууланд авригчдын нийгэмлэгийн уулчидтай цуг явсан байна. Тамая Ватанабегийн биеийн байдал тун сайн байгаа аж. Тэрбээр 10 жил хүссэн мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байгаа гэв. Өмнө нь 2003 онд 63 настай Непалийн иргэн дэлхийн хамгийн өндөр уулын оргилд гарч, дээд амжилт тогтоож байсан түүхтэй.
Одоогоор дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилд монголчуудыг оролцуулаад 4000 гаруй хүн гараад байна.