Өнөөдөр Сөүл хотын төв талбай дээр "SsangYоung" автомашины үйлдвэрээс халагдсан ажилчид дундаас амиа хорлон нас барсан 22 дахь ажилчны 49 дэхь хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал хийлээ.
"SsangYоung" автомашины үйлдвэр 2009 онд эдийн засгийн хямралд орсноос болж ажилчдынхаа тоог багасгах шийдвэр гаргаж , үүний дагуу нийт 7000 гаруй ажилчид дундаасаа тус үйлдвэрт албан бусаар ажилладаг цагийн 2646 ажилчдыг халсан ажээ.
Харин үүнийг эсэргүүцсэн ажилчид түр хороо байгуулан ажилдаа буцаж орох шаардлага тавьж тэмцэж ирсээр байсан бөгөөд энэ хугацаанд ажлаасаа халагдаж хийх ажил, мөнгөний орлогогүй болсон айлын нөхөр 22 ажилчин амиа хорлон нас барсан байна.
"SsangYоung" үйлдвэр ажлаас халагдсанаас болж, амиа хорлон нас барсан ажилчдын гэр бүлийнхний өмнө хариуцлага хүлээн, нөхөн төлбөр олгох шаардлагыг хүлээж авахгүй болон тэдний ажилгүй байсан хугацааны төлбөрийг олгохгүй гэдгийг мэдэгдсээр буй .Үүнийг эсэргүүцсэн халагдсан 2000 гаруй жилчид өнөөдөр уг жагсаалыг хийсэн байна.




