зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаярын казиногоос авсан 20,000 долларын хэрэг сөхөгдөж болзошгүй

2012-5-21
0
ЖИРГЭХ
Н.Энхбаяр, М.Энхсайхан, Б.Жаргал¬сайхан нарын үүсгэн байгуулсан улс төрийн холбоо зохион байгуулагдаж, шангаа татаж амжилгүй бутран уналаа. Мэдээж хэрэг гол асуудал Н.Энхбаяр шалгагдан хоригдож байгаагаас.



энхбаяр гэгя    Н.Энхбаяр, М.Энхсайхан, Б.Жаргал¬сайхан нарын үүсгэн байгуулсан улс төрийн холбоо зохион байгуулагдаж, шангаа татаж амжилгүй бутран уналаа. Мэдээж хэрэг гол асуудал Н.Энхбаяр шалгагдан хоригдож байгаагаас. Гэхдээ түүний таван намын нэгдэл болгон зарласан улс төрийн холбоо ерөөсөө л ганцхан Н.Энхбаяр гэдэг хүний гараар бүтэж байж гэдэг нь одоо ил тод харагдаж эхлээд байна. Учир нь Н.Энхбаярыг хоригдож эхэлмэгц М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нар өөр өөрийн дагуулуудаа дагуулан энд тэнд битүүхэн уулзалдаж, МАХН-ын үүд хаалгыг онголзуулахаа болиод байгаа гэнэ. Ингэхээр холбоо байгуулах нь ганцхан Н.Энхбаярын санаа байсан болох нь эндээс харагдаж байна.
    Тэгээд ч Н.Энхбаяр гэх хааныг түүний нэрийг ашиглах, улс төрийн хүрээллийг нь өөрийн болгох гэсэн санаархагчид л хүрээлэн байсан юм. Ийм учраас тэр хүрээлэл, даган баясагчид нь жаахан хазайхад л дал мөрөө харуулан үнэн төрхөө гаргаж байгаа хэрэг.
       
    Улсын Ерөнхийлөгч байсан хүний хөрөнгө мөнгө ч улс төрийн хүрээнд эргэн орохыг санаархагчдад ихээхэн хэрэгтэй байсан бололтой. Улс төрийн холбооны үйл ажиллагаа зогсонги байдалд орсны гол шалтгаан нь хөрөнгө мөнгөгүй болсон гэх тайлбарыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал ил цагаан зарласан. Н.Энхбаярыг эзгүй хойгуур эхнэр О.Цолмон нь хүүгээрээ дамжуулан түүний орыг эзэгнэхийг санаархахын хажуугаар “юмыг яаж мэдэхэв” гэсэн далд санаагаар хөрөнгө оруулалтаа түр зогсоосон гэх.
    Н.Энхбаярын хоригдох хугацааг сунгаж, шүүх хурлын тов зарлагдсан болохоор тэрбээр ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа юм. Ийм тохиолдолд улс төрийн тавцанд гарахын тулд цацаж байсан хөрөнгөө нөхрөө эзгүйд өөр хүмүүст сул хаяхгүй гэсэн санааг О.Цолмон хатагтай гаргасан нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нар хөрөнгө хаяхгүй, үл ойлгогдох байдалд байгаа нь эзэн хаан эргэж ирэхгүй бол хэрхэх вэ хэмээн толгойгоо гашилгаж байгаатай холбоотой гэсэн.
Үүний хажуугаар хошуу амаа билүүдэх дуртай Н.Цогтгэрэл, Л.Цог, Н.Удвал, Л.Эрдэнэтуул, Г.Уянга нар хоорондоо таарахгүй байнга муудалцах болоод байгаа аж. Элдэв зургийн цуглуулга болсон Н.Энхбаярын холбоо ийнхүү хаанаа эзгүйд хагаран унав.
      
   Хэдхэн жилийн өмнө бие биедээ дайсан байсан хүмүүс нэгдэж нийлдэггүй, улс төрд найз байдаггүй гэдгийг ийнхүү эл холбоо харуулав. Н.Энхбаяр 1997 онд парламентад орж ирмэгцээ хамгийн түрүүнд М.Энхсайханы Засгийн газрыг унагаж байсан, түүний хариулт болгож М.Энхсайхан өөрийн дотны анд Ж.Наранцацралт агсантай нийлэн Н.Энхбаярыг казиногийн хэрэгт хамаатуулан яллах гэж байсан гээд тоочвол олон хувь тавилангийн эргүүлэгт бие биенийхээ эсрэг явсан тохиолдлууд байдаг. Тухайн үед буюу 1999 онд казиногийн хэргээс Н.Энхбаярыг 20 мянган доллар авсныг нь илрүүлж тавдугаар сарын 15-нд барьж яллана гэдгээ талийгаач Ж.Наранцацралт хэдийнэ төлөвлөчихсөн байсан гэдэг. М.Энхсайхан ч эл төлөвлөгөөнд ихээхэн үүрэг гүйцэтгэж байжээ.
      Мөн Н.Энхбаярт одоогийн дотны анд болоод байгаа Г.Уянга л анх “Авлигын загалмайлсан эцэг” гэдэг нэрийг өгч, олноо алдаршуулан хэлц үг болгож байлаа. Г.Уянга “Гадаад хэргийн яам, дотоод хэргийн яам, цагдаа, тагнуул, элчин сайдуудыг нэгтгэн нэг гарт барьж байгаа хүн бол Ерөнхий сайд Н.Энхбаяр. Түүнийг шинэ цагийн дарангуйлагч гэж нэрлэж болно. Өнөөдрийн болохгүй, бүтэхгүй байгаа бүхэн ганцхан Н.Энхбаяртай холбоотой. Үндэсний дэвшлийн нам, МҮДН зэрэгт элсэх шахаж байсан Н.Энхбаяр МАХН-д элссэнээр улс оронд томоохон дарангуйлагч шинээр бий болсон түүхтэй. Н.Энхбаяр бол холын бодолтой бус холын шуналтай хүн гэж нэгэн цагт Эрдэнэ баавай үнэн зөв тодорхойлж байжээ. Б.Энхмандахтай нийлэн казиногийн хэргээс 20 мянган доллар хувьдаа авч дөнгөсөн энэ хүн хэдэн ч удаа намын нэрээр, хашиж байгаа албан тушаалынхаа ачаар аврагдаж болно. Гэхдээ хэрэг мянган жил болсон ч хуучирдаггүй учраас хэзээ нэгэн цагт баригдаж яллагдаж л таараа” гэж ирээд дээхэн үед Г.Уянга өнөөгийн андынхаа талаар хөрөг нэвтрүүлэг хийн од болж байлаа.
    
    Н.Энхбаяр хааны сэнтийгээс буумагцаа ийм л хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлсэн. Энэ түүний гол алдаа байжээ. Нэгэн цагт нийлэн намнаж байсан хүмүүс энэ үед найзархана гэдэг хэзээ ч байдаггүй асуудал гэдгийг яг одоо М.Энхсайхан Н.Энхбаяр хоёрын дунд болоод байгаа нөхцөл байдлаас харж байна. Н.Энхбаярыг баригдсанаас хойш М.Энхсайхан ямар үйл ажиллагаа явуулав. Маргааш нь түүний TV-9 телевизэд нэг ярилцлага өгснийг эс тооцвол өнөөг хүртэл хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Холбооны тэргүүн болох, Н.Энхбаярын орыг залгамжлах дайнд л оролцож байсан болохоос үй зайгүй андынхаа төлөө ганц үг ганхийсэнгүй. Эхлүүлээд байсан холбоогоо задран унаж байхад ч үг дуугарахгүй байна. Ийнхүү удахгүй болох сонгуульд хаангүй холбоо хүнд байдалд орчихоод байна.

С.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • uu (202.179.7.2)
    uuu tegeed ali muuhaigaar n bicheed baidaa humuusee doromjluulah tusam 7 burhan met gyalalzah bolnodoo ene hun ter tsagt l ta nar yu bichij bsanaa neg ergen hraarai
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.24.83)
    Uls toriinhnig bugdeng ni tataj oruulah meduuleg ogoos
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (213.128.189.33)
    MANAN sunuj MAHN nam yalah bolnoo.
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • irgen (122.201.18.138)
    Avligalch Enh bayar yallagdah meduulgee saya ooroo huleen avsan daa bayartai gej helev.
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.47.130)
    Odoo yamar yamar shine hereg nemj uguh gej bgaa bol odoo oyun sanaag ni tag bolgood avsan yu gej bsan ch yahav gej bodoj bgaa bh....Deeduul
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.91.60)
    Н ЭХБАЯР Ц НЯМДОРОЖС БАЯР С БАТБОЛД М ЭНХБОЛД БАГБАНД БАДАМЖУНАЙ МЭТИЙН ХҮМҮҮС ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛОГЧ ДАГАЛДАН БАЯСАГЧ ДОЛДОЙ АЛБАНТУШААЛ ЭРХ МЭДЭЛ ГОРЛОГЧ ХАХУУЛЧ ЛУЙВАРЧАН НАР БОЛ МАХН ИЙН ДОТОР БУГЛАЖ ДОТРООС НЬ ЭДЭЖ БАЙСАН ЭДЭЭ БЭЭР ЮМ ТЭД МАХН ИЙГ ЭД ХӨРӨНГ ЭРХ МЭДЭЛ ҮЗЭЛ БОДОЛТОЙ НЬ ХАМАТ ЗАЛГАХ ГЭЭД ҮЗЭЛ БОДОЛИЙГ НЬ ЗАЛГАЖ ЧАДСАНГҮЙ БУСДИЙГ НЬ ЗАЛИГСАН ҮҮНИЙН ЭНХБАЯР ХОЖУУ БОЛОВЧ УХААРСАН НЬ МАН ИЙН ЛУЙВАРЧАДЫН БАЙ БОЛХОД ӨӨРИЙГ НЬ ХҮРГЭЛЭЭ ХИЙСЭН ХЭРЭГТЭЭН ЯЛ ЗЭМ ХҮРТЭХ НЬ ЗҮҮН ХЭРЭГ ХЭВ Ч ЯЛЗАРСАН ЭДЭЭ БЭЭР ХАНХАЛУУЛСАН ЛУЙВАРЧАД ЛУЙВАРЧАДЫН ГАРААР ЦЭЭРЛЭЛ ХҮРТЭХ НЬ ДОРОМЖОЛОЛ ЛУЙВАРЧАД АРД ТҮМНӨӨР ТОХУУРХАЖ БАЙГАА ДОРООМЖОЛОЛ ЮМ
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.91.60)
    МАХН ЭНХБАЯРТАЙ ЭХБАЯРГҮЙ БАЙСАН НАМ БАЙХ Ч БОЛНО ГЭДЭГ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ ХАРИН Ч МУУ МУУХАЙГААН ГЭЭЖ ЦЭВЭР ШУДРАГ БОЛОЖ ЧАДНА ЭРҮҮЛ САРУУЛ ЭХ ОРОНЧ ШУДРАГ ЭГЭЛ ШЭРИЙН ГЭШҮҮД НЬ МАХН ДААН ХЭВЭЭРЭЭН ҮЛДСЭН МАХН ИЙН ДОДОР ОРШОЖ БАЙСАН ЭДЭЭ БЭЭР НЬ МАН БОЛОЖ ГАДАГШАЛСАН ТЭР ЭДЭЭ БЭЭР ОДОО МОНГОЛЫГ ЭДЭЖ БАЙНА
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • g (49.0.190.99)
    Talbain omnoh tsogtsolboroos asar ih horongo zavshsanshuudee. Gazriin avilgach Tselmeg, Bold nar Enhbayarttai niilj heden terbumaar idsen. Gazriin avilgach Tselmeg odoo ch Enhbayariin halaasand hamtdaa baidag muu avilgachdaa
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • aldar (103.11.192.34)
    iim baliar huniig hurdan horij yliig ni uuruul estoi daravch dardaina bulavch bultaina gegch bolj bh shiv dee hichneen naana ni humuus omoorch hamgaalavch daanch ih yum idsen yum daa iim bolohoor ard tumen yduuraad bgaan
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.170.80.37)
    ta nar ataarhaad hunii zahialgaar yum bicheed bicheed yadgiin. ene hun Mongoldoo l nomer 1 udirdagch. yaj ch chadahgui
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдад талийгаач н.Хасбаатарын ар гэрээс өргөдөл, гомдол гаргаагүй
    4 цаг 25 мин
  • Намрын нээлтийн барилдаанд наадмын түрүү Э.Батмагнай түрүүлж чадах уу?
    5 цаг 0 мин
  • Ү.Амарбат: CleanUP Mongolia-д 10,000 залуучууд эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ
    5 цаг 14 мин
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
    5 цаг 20 мин
  • Амралтын өдрийн жор: Крем брулээ
    5 цаг 28 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
    5 цаг 35 мин
  • Ц.Даваасүрэн: Попрохгүй ажиллах хүн л намын дарга болох ёстой
    5 цаг 45 мин
  • Ч.Хүрэлбаатар: Намын бага хурлаар намын даргыг сонгох боломжгүй
    5 цаг 57 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    7 цаг 42 мин
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    20 цаг 51 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 17 цаг 32 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    Өчигдөр 16 цаг 56 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 14 цаг 56 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    Өчигдөр 14 цаг 46 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 13 цаг 47 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК