Хэвлэлийн хүрээлэнд
12:00 цагаас
Сангийн яамны дэд сайд Ч.Ганхуягийг МОХ-ноос огцруулах асуудлаар Их дээд сургууль, коллежууд МОХ-г шинэчлэх оюутны хөдөлгөөнд нэгдсэн талаар болон Үндсэн хуулийн цэцэд таван толгойн хувьцааны талаар шаардах бичиг хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагаас
Монголын анхны орон нутаг дахь HDTV нээгдсэнтэй холбогдуулан тус телевизийн уран бүтээлч, сэтгүүлчид мэдээлэл хийнэ.
14:00 цагаас
Нийслэлийн Засаг дарга Б.Мөнхбаяр, Барилга хот байгуулалтын газрын дарга н.Хүрэлбаатар нарын хамтын луйврыг илчилсэн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төв
11.00 цагаас
Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын үндэсний төвөөс мэргэжлээс шалтгаалсан өвчин, эмгэгийн эмчилгээ, оношлогооны удирдамжийг танилцуулна.
12.00 цагаас
Хөгжмийн зохиолч Р.Энхбазарын “Тэнгэр эцэгтээ өргөх дуун” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой. Тэрбээр тоглолтоо өөрийн аав, Монголын үндэсний циркийг үндэслэгч Ж.Раднаабазарын мэндэлсний 100 жилийн ойд зориулж буй.
13.00 цагаас
“Элс, хайрга олборлогч компаниудын холбоо” ТББ-аас үйл ажиллагааны нөхцөл байдал, өнөөгийн тулгамдаж буй асуудал, үнэ ханшийн талаар мэдээлэл хийнэ.