Олон жилийн түүхтэй үлэг гүрвэлийн ясыг АНУ-д дуудлага худалдаагаар зарах гэж байгаа мэдээлэл дэлхий нийтээр цацагдаж эхлээд байгаа.

Олон жилийн түүхтэй үлэг гүрвэлийн ясыг АНУ-д дуудлага худалдаагаар зарах гэж байгаа мэдээлэл дэлхий нийтээр цацагдаж эхлээд байгаа. Энэхүү ховор олдворыг Монголын газар нутгаас хууль бусаар авч явсан байж болзошгүй хэмээн зарим эрдэмтэн үзжээ. Үүнтэй холбогдуулан ЭЦГ-аас ажлын хэсэг гарч, нэн ховор олдворыг АНУ-д дуудлагаар худалдах тухай мэдээллийг шалгахаар болсон байна. Тус ажлын хэсэг үлэг гүрвэлийн олдворыг манайхаас алдагдсан эсэх, хууль бусаар хид дамнан худалдсан үгүйг тогтоохоор ажиллахаар болжээ.
Б.Чимэг