Францын ерөнхийлөгчийн албан тушаалаас буугаад удаагүй байгаа Н.Саркози
болон түүний эхнэр загвар өмсөгч К.Бруни нарын гэр бүлийн амьдрал, хайр
сэтгэлийн тухай ном гарчээ.

Францын ерөнхийлөгчийн албан тушаалаас буугаад удаагүй байгаа Н.Саркози болон түүний эхнэр загвар өмсөгч К.Бруни нарын гэр бүлийн амьдрал, хайр сэтгэлийн тухай ном гарчээ. Энэ номд К.Бруниг тэргүүн хатагтай болохоосоо өмнө хэн хэнтэй холбогдож байсан тухай бичсэн нь олон нийтийн сонирхлыг татаад байгаа аж. Түүнийг Н.Саркозегээс гадна тус улсын гадаад хэргийн сайд асан Лаурент Фабиус, “Роллинг Стоунс” хамтлагийн Мик Жаггер, тэрбумтан Дональд Трамп нэртэй нэр холбогдож байсан тухай энэ номд гардаг байна.
Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан ч Н.Саркозигийн гэр бүлийнхэн папарациудын дуранд өртсөөр байгаа бөгөөд тэд долоон сартай охиныхоо хамт Маррокод амарч байгаа аж.