1970-аад онд хөгжмийн ертөнцөд манлайлж байсан “Bee Gees” хамтлагийн дуучин Робин Гибб өчигдөр Англид таалал төгсчээ.

1970-аад онд хөгжмийн ертөнцөд манлайлж байсан “Bee Gees” хамтлагийн дуучин Робин Жибб өчигдөр Англид таалал төгсчээ. Тэрбээр 62 насалсан бөгөөд удаан хугацаанд элэг болон бүдүүн гэдэсний хорт хавдраар өвдөж, эмчилгээ хийлгэж байсан юм. Робин Жибб 2010 онд хүнд мэс засалд орсон ч биеийн байдал нь дээрдээгүй байна. Энэ харамсалтай явдалд Английн болон дэлхийн урлагийн одод гүн эмгэнэл илэрхийлсээр байна. Домогт “Bee Gees” хамтлагийн дөрвөн гишүүнээс 65 настай Бэрри л амьд сэрүүн үлдлээ.