Өчигдөр 16.00 цагийн үед хүн амины онц ноцтой, аймшигт хэрэг гарчээ. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 18 настай эмэгтэйг гудамжаар явж байхад нь үл таних этгээд хоолойг нь хэрчин, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн байна.

Өчигдөр 16.00 цагийн үед хүн амины онц ноцтой, аймшигт хэрэг гарчээ. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 18 настай эмэгтэйг гудамжаар явж байхад нь үл таних этгээд хоолойг нь хэрчин, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн байна. Одоогоор хар цамцтай, канттай улаан өмдтэй залуу хэргийн газраас зугтаасан гэсэн мэдээлэл байгаа аж. Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчид гэмт этгээдийг эрэн сурвалжлан, ямар учраас 18 настай гэмт хэргийн золиос болсныг шалгаж эхэлсэн байна.