Энэ долоо хоногт намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах тул
өнгөрсөн амралтын өдрүүдэд нэлээн хөл, хөдөлгөөнтэй байлаа.

Энэ долоо хоногт намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах тул өнгөрсөн амралтын өдрүүдэд нэлээн хөл, хөдөлгөөнтэй байлаа. Сүхбаатар дүүргийн АН-ын хороо бямба гарагт хуралдаж, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Р.Амаржаргал нарыг энэ тойргоос нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Харин өчигдөр Чингэлтэй дүүргийн АН-ынхан хуралдаж тус дүүргээс нэр дэвшигчийг тодруулахаар хэлэлцсэн юм. Гэсэн ч намынхаа төв удирдлагуудтай зөвшилцөөгүй байж нэр дэвшигчдийн талаар санал хураалт явуулсан гэж УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Г.Баярсайхан нар болон “Шонхор”, “МоАХ” фракцийнхан хурлыг хаяж гарсан байна. Чингэлтэй дүүргийн АН-ын хорооны дарга Б.Батбаатарын хүмүүс энэ хуралд олон ирсэн тул түүнийг олнхи нь дэмжиж байжээ. Харин энэ тойргоос УИХ-д зүтгэх хүсэлтэй байгаа З.Энхболд гишүүнд энэ нь таалагдаагүй аж. Ямартаа ч З.Энхболд гишүүн хүн амын тоо, түүнийгээ дагаад өрсөлдөөн ихтэй энэ дүүргээс нэр дэвшихээр яригдаж байна.