
Уг захидалд “Японы мэргэжлийн сумо бөхийн нацу башёгийн макүүчи зиндаанд түрүүлсэнд Кёкүтэнхо Н.Цэвэгням танд баяр хүргэе. Та Монгол хүн арлын оронд сумо бөхийн дэвжээнээ хүч, мэхээ уралдуулж эхэлсний 20 дахь жилийн барилдаанд түрүүлсэн нь тэмдэглэлтэй, басхүү өвөрмөц ялалт боллоо. Сумогийн дэвжээнээ анх хөл тавьсан Монголын зургаан сумочийн нэг анхны түрүүгээрээ дээд зиндаанд барилддаг монгол бөхчүүдийн 50 дахь түрүүг авчирсан нь үнэхээр бахархалтай, бас гайхамшигтай байлаа” гэж дурджээ.