Өнөөдөр НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна.

Өнөөдөр НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна. УИХ болон НИТХ-ын сонгуулийг зэрэг явуулах болсонтой холбоотойгоор нийслэлийн ИТХ-д суух хүмүүсийг намууд яаралтай тодруулж эхлээд байна. Одоогийн байдлаар хотын дарга Г.Мөнхбаяр нийслэлийн ИТХ-ын даргын албан тушаалд өрсөлдөж, дуусгаагүй ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ зарлаад байгаа. Мөн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ч түүнтэй хамт нэр дэвшихээр яригдаж байгаа юм. Нэр дэвшигчдийг өнөөдөр 13 цагт тодруулан, Орчлон сургуулийн урд байрлах МАН-ын хуучин байранд сэтгүүлчдэд мэдээлэх юм байна.