Өчигдөр ИЗНН-ын Үндэсний зөвлөл хуралдлаа. Энэ хурлаар тус намаас 2012 оны сонгуульд өрсөлдөх зарим нэр дэвшигчдийг тодруулжээ.

Өчигдөр ИЗНН-ын Үндэсний зөвлөл хуралдлаа. Энэ хурлаар тус намаас 2012 оны сонгуульд өрсөлдөх зарим нэр дэвшигчдийг тодруулжээ. ИЗНН нам энэ жил УИХ-ын сонгуульд нийт 40 хүнийг зүтгүүлхээр болсон байна. Хуралд оролцогчдын саналаар ИЗНН-ын гурван дарга болох С.Оюун, С.Дэмбэрэл, Д.Энхбат нар сонгуульд өрсөлдөх нь тодорхой болоод байгаа юм. Мөн тус намын дэд дарга М.Хүрэлсүх болон Ц.Ганбат нарын нэр ч яригдаж байна. Харин үлдсэн нэр дэвшигчдийг өнөөдөр үдээс хойш болох хуралдаанаараа дахин хэлэлцэж, тодорхой болгох аж.