Өнгөрсөн сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг, “Хавирга өртөө”, Гурванзагал сумын Цагаанчулуут, Улаанхонхор, Баянбулаг, Их булаг, Дашбалбар сумын Илтрүүт, Шарвай, Нарсан толгой, Дэл өндөр, Мардай, Улз гол, Чулуунхороот сумын Авдар толгой, Бүс нуур, Эрээнцав, Халхгол сумын Хар хоньтын застав зэрэг газруудаар тархсан галыг унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын таван алба хаагчдын хоёр нь түлэгдэж, гурав нь харамсалтайгаар амиа алдсан юм.

Өнгөрсөн сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг, “Хавирга өртөө”, Гурванзагал сумын Цагаанчулуут, Улаанхонхор, Баянбулаг, Их булаг, Дашбалбар сумын Илтрүүт, Шарвай, Нарсан толгой, Дэл өндөр, Мардай, Улз гол, Чулуунхороот сумын Авдар толгой, Бүс нуур, Эрээнцав, Халхгол сумын Хар хоньтын застав зэрэг газруудаар тархсан галыг унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын таван алба хаагчдын хоёр нь түлэгдэж, гурав нь харамсалтайгаар амиа алдсан юм. Түлэгдсэн хоёр алба хаагч 90, 60 хувийн түлэгдэлттэйгээр ГССҮТ-д эмчлүүлж байгаа ч бие нь дээрдэхгүй байгаа юм. Харин өнөөдөр 12.00 цагаас ГССҮТ-ээс тэдний биеийн байдлын талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгөхөөр болжээ.