Өнгөрсөн амралтын өдрөөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 35-69 УНР улсын дугаартай “Lexus” маркийн автомашины жолооч З нь 8123 УНР улсын дугаартай “Subary Imprezza” маркийн автомашинтай мөргөлджээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 35-69 УНР улсын дугаартай “Lexus” маркийн автомашины жолооч З нь 8123 УНР улсын дугаартай “Subary Imprezza” маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас банкны машинд явсан зорчигч 68 настай эрэгтэй Э нас барсан байна. Мөн жолооч 33 настай эмэгтэй З, зорчигч 35 настай эрэгтэй Б нарын таван хүн гэмтжээ. Осол Багануур дүүргээс зүүн тийш 28 км-т тус аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Устын ам гэдэг газарт гарсан учир ослын шалтгааныг тодруулахаар Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна.