Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн Засаг дарга Б.Цээпилдорж болон тус сумын мэргэжлийн хяналтын байцаагч Н.Нямдаваа нарт холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан ойн тухай хууль тогтоомж зөрчснөөс экологид онц их хэмжээний хохирол учруулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэрэгт буруутгаж буй юм.

Эх сурвалжийн мэдээлснээр Б.Цээпилдорж, Н.Нямдаваа нар тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сентерра гоулд”, “Бороо гоулд” зэрэг компанид хууль бус зөвшөөрөл олгосноос дээрх компаниуд 70 га талбайн ой сүйтгэсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
Нутгийн иргэд “Дээрх компаниуд ой модыг сүйтгэсний улмаас асар их хэмжээний хохирол учирч, байгаль нүд халтирмаар болсон” гэж хууль хяналтын байгууллагад өргөдөл гаргаснаар дээрх хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.
Тэдэнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Дээрх хоёр хүний хэн нь хэчнээн төгрөгийн хохирол учруулах зөвшөөрөл олгосныг нарийвчлан тогтоохыг шүүхээс даалгажээ.
Сэтгэгдэл (8)