Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны Валютын газрын Эрдэнэсангийн нягтлан бодогч С.Цагаанхүү болон алтны ченжүүд болох Б,Н,Ц нарт холбогдох хэргийн, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлж байсан.

Харин уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас шалгаж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Учир нь
холбогдогч ченжүүдийн хэн нь хэчнээн хэмжээний алт авсныг нарийвчлан тогтоох ёстой гэж үзжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэн үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа юм.