“МОХ-ны шинэчлэл” хөдөлгөөнөөс өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд “Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх болсон.

“МОХ-ны шинэчлэл” хөдөлгөөнөөс өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд “Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх болсон. Үүнтэй холбогдуулан оюутнуудад хувьцаа эсвэл сая төгрөгөө авах сонголт байгаагүй нь хүний эрхийг зөрчсөн асуудал. Засгийн газрын шийдвэрээр сая төгрөгийг сургалтын төлбөр хэлбэрээр олгосон ч дараа нь хувьцаа байхгүй болсон нь оюутнуудын дургүйцлийн хүргэж байна. Мөн уг шийдвэрийг МОХ-ны ерөнхийлөгч, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг шууд дэмжсэн. Тиймээс Ч.Ганхуягийг МОХ-ноос огцруулах шаардлага тавьж байна” гэлээ. Түүнчлэн уг асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм байна.