Тавдугаар сарын 23-нд буюу ирэх лхагва гарагт “Мянган цэцгийн баяр” болох гэж байна.

Тавдугаар сарын 23-нд буюу ирэх лхагва гарагт “Мянган цэцгийн баяр” болох гэж байна. Энэ баярыг ХААИС-иас зохион байгуулж байгаа бөгөөд тус сургуулийн төв байранд болно. Энэ үеэр хамгийн сайн арчилгаатай, гоёмсог тасалгааны цэцгийг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулахаар төлөвлөжээ. “Мянган цэцгийн баяр”-ын үеэр цэцгийн худалдаа болох бөгөөд цэцэг сонирхдог хүмүүс хоорондоо цэцэг солилцож болох аж.
"Мянган цэцгийн баяр", баярын худалдаанд оролцохыг хүсвэл ХААИС-ын байранд ирж, бүртгүүлж болох юм байна.