
Иймд тус тортыг үйлдвэрлэсэн "Булган хөх хөтөл" ХХК-ыин захирал Н.Оюунхүүг "Үдийн цай" хөтөлбөрийг мөрдөх журмын дагуу хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхдээ эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үдийн цайнд оруулахгүй байхаар заасан хүнсний бүтээгдэхүүн оруулсан хэмээн буруутгасан.
Мөн тус сургуулийн захирал Д.Баатарсүрэн, бага эмч М.Отгонбулаг нарыг хууль тогтоомж, түүний дагуу гаргасан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Тэдэнд холбогдох хэргийг Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхээр хэлэлцэж, Н.Оюунхүүг таван жил зургаан сарын хорих ялаар шийтгэсэн ч шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулжээ. Харин бага эмч М.Отгонбулагт хоёр жилийн хорих ял оноосон ч ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар, захирал Д.Баатарсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Б.Чимэг