Улсын ерөнхий прокурорын туслах Г.Ганзориг, Бээжин хотноо, Хятад Улсын Дээд прокурорын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Гоу Шианг, Хятад Улсын прокурорын үндэсний коллежийн ерөнхийлөгч, доктор Ху ВэйЛиэ нартай ажлын уулзалт хийжээ.

Улсын ерөнхий прокурорын туслах Г.Ганзориг, Бээжин хотноо, Хятад Улсын Дээд прокурорын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Гоу Шианг, Хятад Улсын прокурорын үндэсний коллежийн ерөнхийлөгч, доктор Ху ВэйЛиэ нартай ажлын уулзалт хийжээ. Уулзалтаар 2011 онд хоёр орны Ерөнхий прокуроруудын гарын үсэг зурсан санамж бичгийг хэрэгжүүлж, хоёр орны прокурорын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал солилцон ярилцсан байна.
Мөн Монголын прокуроруудыг Бээжинд Хятад Улсын прокурорын үндэсний коллежид богино хугацааны сургалтанд оролцуулах, Бээжин хотын хоёрдугаар прокурорын газар, Нийслэлийн прокурорын газрын хооронд шууд харилцаа тогтоох, хил орчмын прокурорын байгууллагын прокуроруудын уулзалт хийх талаар ярилцаж, харилцан тохиролцжээ.
Бээжин хотын хоёрдугаар прокурорын газар нь, авлигын гэмт хэрэг, албан тушаалтны үйлдсэн гэмт хэргийг харьяалан мөрдөн байцаах ажиллагаа явуулдаг ажээ.
Б.Чимэг