
Загасчид Хятад болон Хойд Солонгосын дундуур урсдаг Шар мөрөнд явж байгаад энэ сарын найманд барьцаалагджээ. Үл таних этгээдүүдэд буу байсан болохоор хэн ч эсэргүүцэл үзүүлээгүй аж. Энэ хугацаанд олзлогдсон загасчдыг нэгэн жижигхэн байшинд түгжиж, идэх хоол ч өгдөггүй байжээ. “Тэдний эрүүл мэндэд сувилгаа, хоол хүнсний хангамж хэрэгтэй байсан” хэмээн Пхеньян дахь Хятадын элчин сайд Жиан Яахин "Синхуа"-ын сурвалжлагчид ярьсан байна.
Барьцаалагдсан иргэдийн нэг нь “Биднийг буцааж явуулсныхаа хариуд барьцаалагчид 1.2 сая юуан төлөхийг хүсэж байгаа” гэж байсан ч барьцаа төлбөрийг 900,000 юуан болгож багасгасан байна.
Хятад болон Хойд Солонгос хоёр бол найрсаг, ойр харилцаатай орнууд. Синхуа агентлагийн мэдээлж байгаагаар цаашид Хятадын элчин сайд Лью Хончай болон бусад дипломат ажилчид Хойд Солонгостой илүү ойр дотно гэрээ байгуулж ажиллахаар болжээ.