УИХ-ын гишүүн Л.Гүндалай сэтгүүлчдэд мэдээлэл өгч, өөртэй нь холбоотой "хүн зодсон" гэх мэдээллийг тодруулсан юм.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай сэтгүүлчдэд мэдээлэл өгч, өөртэй нь холбоотой "хүн зодсон" гэх мэдээллийг тодруулсан юм. Түүнийг Хөвсгөл аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Г.Оюунгэрэл гэдэг эмэгтэйг зодсон гэсэн мэдээлэл тараад байсан. Харин гишүүн үүнийг үгүйсгэж сонгуулийн өмнө хэн нэгний утсаар өгсөн худал мэдээлэл гэв. Тэрбээр "Би эмэгтэй бүү хэл эрэгтэй хүн ч зоддоггүй. Сонгууль болгоны өмнө Л.Гүндалай
эмэгтэй хүн зодсон гэсэн яриа гардаг. 2008 оны сонгуулийн
өмнө бас нэг дэд сайд эмэгтэйг зодсон гэсэн яриа
гарсан. Тэр нь удалгүй намжсан. Эмэгтэй хүн зодсон гэдэг бол ор үндэсгүй гүтгэлэг. Хэн нэгний
утсаар өгсөн яриаг үндэслэж зохион байгуулалттайгаар энэ гүтгэлгийг тараасан байна.
Уг хурлын үеэр Г.Оюунгэрэл гэдэг эмэгтэй Л.Гүндалай гишүүнийг үг хэлүүлэхгүй, суулгахгүй байсан ч зодоон цохиондоо хүрээгүй гэж байлаа. Мөн Л.Гүндалай гишүүнийг Хөвсгөл аймаг дахь АН-ын даргын суудлаас огцорсон гэж зарим эх сурвалж хэлж байсан. Тэгвэл Л.Гүндалай гишүүн өөрийн амаар энэ албан тушаалдаа хэвээрээ байгаа гэдгээ хэллээ.
"Гишүүдийн 75 хувь намайг дэмждэг. Би намын дарга хэвээрээ байгаа. Аймгийн АН-ын хурал гуравдугаар сарын 18-нд болж намайг даргаар сонгох тухай шийдвэрээ гаргасан байхад хэсэг хүн тусдаа хуралдаж Ч.Батцогтыг намын даргаар сонгосон гэсэн мэдээлэл тараасан” гэв.