
Ингэхдээ Тиранозаурус Батаарыг Даллас хотын шүүхийн шийдвэрээр худалдан авагчдад шилжүүлэхгүйгээр дуудлага худалдааг зохион явуулжээ. АВС сувгийн дамжуулснаар дуудлага худалдаа хэрхэн явагдсан нь тодорхойгүй байгаа аж. Мөн хэн Тиранозаурус Батаарыг худалдаж авсан нь бүрхэг хэвээр байна.
БСШУ-ын сайд Ё.Отгонбаярын “Твиттер”-т бичсэнээр хууль бус малтлага хийж Тиранозаурус Батаарыг хил давуулсан бөгөөд ийм олдвор олсон албан ёсны экспедиц байхгүй гэнэ. Тиймээс Даллас хотын шүүхийн шийдвэрийн дагуу Тиранозаурус Батаарыг Монголынх гэдгийг нотлох шаардлагатай болжээ.
Мөн Монгол, АНУ-ын эрдэмтэд хамтран ЮНЕСКО-д хандахаар болсон байна. Ямартай ч манай тал дуудлага худалдаа зохион байгуулагч “Херитэйж аокшн”-ыг буруутгаж байгаа юм. Саяхан Ё.Отгонбаяр сайд тэргүүтэй ажлын хэсгийнхэн үлэг гүрвэлийн араг ясыг эх орондоо авчрах төлөвлөгөөг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцууллаа.