Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батсүх: Цагдаагийн экс дарга нар өөрсдөө өмгөөлөгчөө сонгож чадаагүй учраас бид өмгөөлөгч томилсон

2012-5-22
0
ЖИРГЭХ
527-133479573514173cc67b19b2a5bigДолдугаар сарын 1-ний  үймээний  хэрэгт буруутгагдан, хоригдож буй  хурандаа нарт энэ сарын 16-нд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс нэр бүхий дөрвөн өмгөөлөгчийг томилоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн /НӨЗ/-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батсүхтэй ярилцлаа.
    527-133479573514173cc67b19b2a5bigДолдугаар сарын 1-ний  үймээний  хэрэгт буруутгагдан, хоригдож буй  хурандаа нарт энэ сарын 16-нд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс нэр бүхий дөрвөн өмгөөлөгчийг томилоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн /НӨЗ/-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батсүхтэй ярилцлаа.

-Хурандаа нарын шинэ өмгөөлөгчдийг ямар журмаар томилсон бэ. Хэдийгээр НӨЗ-өөс томилж байгаа хэдий ч өмгөөлөгчдийн холбоотой зөвшилцөж байж энэ шийдвэрийг гаргасан байх л даа?

-Цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийн шүүн таслах ажиллагаа өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар тодорхой хугацаанд тасалдсан. Иймээс  Өмгөөллийн тухай  хуулийн 13.3 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй бол өмгөөлөгч томилох хууль зүйн үндэслэл бий.  Энэ тохиолдолд НӨЗ-ийн өмгөөлөгч томилох бүрэн эрхтэй.  Үүний дагуу хурандаа нарт өмгөөлөгч томилсон. Өмнө нь нэгдүгээрт, хурандаа нарт өмгөөлөгч сонгох эрхийг нь хэрэгжүүлээгүй, хоёрдугаарт өмгөөлөгч сонгох боломж олгоогүй гэдэг үндэслэлээр НӨЗ-өөс өмгөөлөгч томилсныг хүчингүй болгсон. Харин үүний дараа өмгөөлөгчдийн холбоо болон манайхаас хурандаа нарыг өмгөөлөгчөөр хангах үүднээс тодорхой ажлуудыг хийсэн. Үүнийг үндэслээд  өмгөөлөгч сонгох эрхийг нь хэрэгжүүлэх ажиллагаа хийгдсэн боловч шүүгдэгч нар өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй. Нөгөө талаасаа шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах хууль зүйн үүднээс  Монголын өмгөөлөгчдийн холбоо /МӨХ/-ны удирдах зөвлөлөөс хурандаа нарт өмгөөлөгч томилох эрхийг НӨЗ-ийн даргад олгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг үндэслээд миний бие шүүгдэгч нарт нэр бүхий
өмгөөлөгчдийг томилсон. Томилогдсон өмгөөлөгч нар түрүүчээсээ ажилдаа орчихсон, хэргээ судлаад явж байна.

-Ч.Амарболд хурандаад томилсон өмгөөлөгчийн хувьд энэ хэрэг дээр ажиллах боломжгүй гэсэн хүсэлт гаргаад байгаа юм билээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-М.Амарболд генералд  Д.Даваа өмгөөлөгчийг томилоод байсан. Гэвч түүний хувьд өмнө нь  долдугаар сарын 1-ний гэх энэ хэргийн хохирогчдын өмгөөлөгчөөр  ажиллаж байсан. Тухайн хэргийг тодорхой хэмжээнд судлаад, зохих заавар зөвлөгөөг өгч байсан учраас шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн. Д.Даваа өмгөөлөгчийн хувьд энэ асуудлаа манай холбоонд албан ёсоор бичгээр ирүүлнэ гэсэн. Одоогоор ирүүлээгүй байна. Бид энэ хүсэлтийг хүлээн авсны дараа судалж үзээд үнэхээр ашиг сонирхлын зөрчил байвал өөр өмгөөлөгч томилох асуудлыг шийдвэрлэж таарна.

-Хурандаа нарт шинээр томилсон өмгөөлөгчдийг хэрхэн сонгосон бэ. Та бүхэн өөрсдөө ярилцаад шийдвэрлэсэн үү. Эсвэл тухайн өмгөөлөгчид хүсэлт тавьсны дагуу томилсон хэрэг үү?

-Өмгөөлөгч томилно гэдэг бол шүүгдэгч нарын ч тэр, өмгөөлөгч нарын ч тэр хэн алиных нь хүсэл зоригоос үл хамаардаг. Нэг талаасаа шүүгдэгч нар өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй учраас өмгөөлөгч томилох асуудал үүссэн. Хэрвээ эдгээр хүмүүс өөрсдөө өмгөөлөгчөө сонгочихсон байсан бол ийм нөхцөл үүсэхгүй байсан. Нөгөө талаас өмгөөлөгчдийн хувьд МӨХ болон нийслэлийн зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх хуулиар болон дүрмээр тогтоосон үүрэг байдаг. Үүний хүрээнд үүргээ биелүүлэх л ёстой. Томилолт хийх сонголтыг хийхдээ мэргэжлийн ур чадвар, тухайн эрүүгийн хэрэг дээр ажиллах мэргэшсэн байдал, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзаж томилгоо хийсэн.

-Шүүгдэгчдэд өмгөөлөгч томилсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн үү. Хүчээр өмгөөлөгч томиллоо гэдэг асуудал яригдах л байх л даа?


-Шүүгдэгч нарт өмгөөлөгч томилсон гэдэг танилцуулгыг шүүх хийх ёстой. Харьяа дүүргийн шүүх нь энэ ажиллагааг хийж байгаа байх гэж бодож байна. Нөгөө талаас томилогдсон өмгөөлөгчдийг шүүгдэгчидтэй уулзуулах ажлыг ч мөн хийж байгаа байх. Одоогийн байдлаар томилгоо хуульд нийцээгүй гэсэн агуулгатай зүйлийг хурандаа нар ярьж байгаа юм билээ. Гэхдээ энэ асуудлаар албан ёсоор МӨХ-нд санал хүсэлтээ ирүүлсэн зүйл одоогоор байхгүй байна. Гэхдээ энэ хүмүүс эрх үүргээ мэдэж байгаа атлаа яагаад өмгөөлөгч сонгох үүргээ биелүүлэхгүй байна вэ гэдэг асуудал ч гарч ирнэ. Үүнээс гадна нэг асуудал бий. Хэдийгээр өмгөөлөгч томилсон байгаа энэ асуудал нь шүүгдэгч нарыг өмгөөлөгч сонгох эрхээр нь хязгаарлаж байгаа юм биш.  Өөрөөр хэлбэл, энэ хүмүүс хэдийгээр томилогдсон өмгөөлөгчтэй байгаа хэдий ч өөрсдөө өмгөөлөгчөө сонгоод сонгосон өмгөөлөгч нь шүүн таслах ажиллагаанд оролцоод эхэлсэн тохиолдолд томилогдсон өмгөөлөгчид цаашид ажиллах эсэх нь дараагийн асуудал болно. Сонгох эрх нь хэдийд ч нээлттэй байгаа гэж ойлгож болно.

-Тэгэхээр хурандаа нар өөрсдөө өмгөөлөгчөө сонгохгүй удаан явснаас л өмгөөлөгч томилжээ гэж ойлгож болох уу?


-Шүүгдэгч шүүн таслах ажиллагааны өмнө өмгөөлөгчөө сонгоогүй учраас  томилохоос өөр аргагүй.

-Өмнө нь МӨХ-ны зүгээс тухайн шүүгдэгчид өмгөөлөгч томилох тодорхой хэдхэн үндэслэл бий. Үүнд шүүгдэгч эрүүл мэндийн шалтгаантай мөн төлбөрийн чадваргүй тохиолдолд өмгөөлөгч томилж өгдөг гэсэн байр суурьтай байсан. Харин одоо бол арай өөр тайлбар хийж байна л даа?

-Тэр хүмүүс өөрсдөө өмгөөлөгчөө сонгож чадаагүй учраас л бид өмгөөлөгч томилсон шүү дээ.

-Цагдаагийн экс дарга нарт өмгөөлөгч томилоод байгаа нь нэлээд зөрүүтэй ойлголтыг төрүүлээд  байна л даа.  Өөрөөр хэлбэл нэг талаас энэ хүмүүст МӨХ том толгой гаргаж, өмгөөлөгч томиллоо, эсвэл Сүхбаатар дүүргийн шүүхийн дарамт шахалтаар өмгөөлөгч томилчихлоо гэдэг ойлголт яваад байна л даа?


-Би дээр хэлсэн. Шүүгдэгч нар өмгөөлөгч сонгон аваагүй байхад НӨЗ-ийн дарга өмгөөлөгч томилох эрхгүй юм билээ. Шүүгдэгч өөрөө эрүүл мэндийн шалтгааны улмаас эсвэл төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгчөө сонгож чадаагүй бол НӨЗ-ийн дарга өмгөөлөгч томилдог. Харин хурандаа нарт өмгөөлөгч томилсон асуудлыг МӨХ-ны удирдах зөвлөл шийдээд хууль зүйн үндэслэл нь бүрдсэн учир тухайн шүүгдэгч нарт өмгөөлөгч томилох эрхийг НӨЗ-ийн даргад олгосон. Тиймээс удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслээд өмгөөлөгч томилж байгаа учраас Нийслэлийн зөвлөл дур зоргоороо өмгөөлөгч томилсон юм биш.  Хоёрдугаарт, шүүхээс өмгөөлөгч томил гэсэн дарамт, шахалт үзүүлсэн явдал байхгүй. Харин шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах үүднээс өмгөөлөгч  томилох ажиллагааг хуулийн хүрээнд шийдээч гэсэн хүсэлт бол удаа дараа ирсэн. Албан бичгээр хандаж байгаа энэ байдал нь шүүх МӨХ-нд дарам үзүүлж байна гэсэн үг биш. Энэ бол ажил хэргийн хүрээнд явуулсан албан бичиг. Удирдах зөвлөл хууль зүйн хүрээнд  асуудлыг авч үзээд зохих газар нь эрхийг нь олгоод л шийдсэн хэрэг.

-Хурандаа нарын хувьд бид нар өөрсдөө энэ хүнээр өмгөөлүүлье гэж сонгоогүй байхад цаанаас нь өмгөөлөгч томилж байгаа нь хууль бус. Бидэнд томилсон тэр хүмүүс бидний талд ажиллах эсэх нь эргэлзээтэй гэдэг асуудлыг тавьж байгаа шүү дээ?

-Аливаа хэрэг маргаан хуулиар тогтоосон тодорхой хугацаанд шийдэгдэх ёстой. Шүүх хэргийг хүлээн аваад шийддэг тодорхой хугацаа бий. Энэ хугацаа янз бүрийн шалтгаанаар хойшилчихоод байна. Анх энэ хэргийг хэлэлцүүлэх асуудал нэг тийш болоод анхны шүүх хурлын тов гурван сард гарч байсан. Гэтэл  үүнээс хойш хоёр сар гаруйн хугацаанд хэрэг шийдэгдэлгүй явсаар байна. Тэгэхээр энэ нь өөрөө ЭБШХ-д заасан эрүүгийн шүүх хуралдааныг шийдвэрлэх анхан шатны шүүхийн хуулиар тогтоосон хугацааг хэд дахин хэтрүүлчихсэн явж байна гэсэн үг. Энэ үүднээс шүүн таслах ажиллагаа хэвийн явагдаж чадахгүй байдалд хүрээд байгаа. Энэ нь мэдээж шүүгдэгч нар тодорхой хугацаанд өмгөөлөгчөө сонгохгүй байгаатай холбоотой.  Өнгөрсөн сарын 13-нд товлогдсон шүүх хуралд МӨХ-ны удирдах зөвлөлийн шийдэр гарч НӨЗ-өөс өмгөөлөгч томилсныг хүчингүй болгосон. Өмгөөлөгч томилох шийдвэрийг хуульд нийцүүлж гаргах ёстой, шүүгдэгч нарыг өөрсдөө өмгөөлөгчөө сонгох эрхээр хангах ёстой гэдэг үндэслэл байсан. Харин үүнээс хойш манай зүгээс тодорхой ажиллагаанууд хийгдсэн. Өмгөөлөгч сонгох боломжийг нь ч олгосон. Үүнд МӨХ ч тодорхой хэмжээгээр оролцож явсан. Ингээд  сар гаруйн хугацаанд хүлээсний эцэст МӨХ-ны удирдах зөвлөл асуудлыг дахин авч хэлэлцээд энэ шийдэлд хүрсэн.

- Шүүгдэгч энэ хугацаанд өмгөөлөгчөө сонгоогүй бол томилно гэсэн хуулийн заалт байдаг юм болов уу?


-Хуульд тодорхой хугацаа заагаагүй. Хуульд заасан хугацаа юу вэ гэхээр шүүх хэргийг хянан шийдвэрлэх хугацаа л гэж бий. Бид энэ хугацаанд л баригдаад байгаа хэрэг.  Харин сонгох эрхийн тухайд ямар ч хугацаанд сонгож болно. Гэхдээ байцаан шийтгэх ажиллагаа явагдах тэр боломжит хугацаанд л багтааж сонголтоо хийх ёстой. Шүүх нэг сарын дотор хэргийг шийдэх ёстой бол тэр хугацаанд өмгөөлөгчөө сонгочихсон, өмгөөлөгч хэргийн материалтай танилцсан, шүүн таслах ажиллагаанд мэтгэлцэх хэмжээний мэдээлэлтэй болсон байх ёстой. Гэтэл шүүгдэгч нар сонголтоо хийгээгүй учраас өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй гэдэг үндэслэл бүрдсэн гэдэг нөхцөлөөр удирдах  зөвлөл асуудлыг шийдсэн.  

-Тодорхой өмгөөлөгчдийн нэрс өгөөд байхад цагдаагийн экс дарга нар өмгөөлөгч сонгохгүй байгаа нь таныхаар ямар учиртай юм бол?

-Энд нэг зүйлийг хэлэхэд, МӨХ-ноос өмгөөлөгчдийн нэрс өгөөөгүй. Шүүгдэгч нар өөсрдөө тус бүр гурван өмгөөлөгчийн нэр сонгоод энэ хүмүүстэй уулзъя гэдэг хүсэлтээ манай холбоонд ирүүлсэн. Үүний дагуу би нэр бүхий хүмүүстэй нь уулзуулах ажлыг энэ сарын 11-нд бүрэн хийж дуусгасан. Гэтэл үүнээс  хойш тэд сонголт хийж ирүүлээгүй, мөн сонгох эсэх нь тэр хүмүүсийн эрхийн асуудал. Яагаад сонгохгүй байгааг би хэлж мэдэхгүй. Үүнд өөсрдөө л тайлбараа өгөх байх.

-Тус бүр гурван өмгөөлөгчдийн нэр явуулахад Ч.Амарболд генерал таниар өмгөөлүүлэх хүсэлт ирүүлсэн гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-Ийм зүйл болсон. Тус бүр гурван өмгөөлөгч сонгохдоо Ч.Амарболд генералын ирүүлсэн нэрс дотор миний нэр байсан. Ингээд би өөртэй нь очиж уулзсан. Тэр үед “Бид нар цагдан хоригдож байгаа нөхцөлд өмгөөлөгчөө сонгож чадахгүй байна. Өмгөөлөгчдийн нэр хаягын лавлагаа гэдэг номон дээрээс бид хүмүүсийн нэрсээс өөр зүйл юу ч олж харахгүй байна. Энэ олон нэрсээс бидний эрх ашгийг хамгаалж чадах хүнийг сонгохын тулд зайлшгүй нүүр тулж уулзаж, харилцан ойлголцож байж аль өмгөөлөгч нь асуудалд бодитой хандаж чадах вэ гэдгийг мэдэх боломжтой байх ёстой. Гэтэл бидэнд ийм боломж алга” гэдэг зүйлийг л ярьж байсан. Энэ уулзалтын үеэр миний хувьд өөрт нь хууль зүйн туслалцаа үзүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ хэлсэн. Гэтэл эргээд өөрөө албан ёсны хүсэлтээ ирүүлээгүй байсаар өдийг хүрч байна.

-Хурандаа нар саяын өмгөөлөгчдийн томилгоог хууль бус гэж үзээд татгалзах хүсэлт гаргахгүй гэх газаргүй шүү дээ. Энэ тохиолдолд яах вэ?

-Хэрвээ ийм байдал үүсвэл хуулийн дагуу дараагийн алхмууд хийгдэж л таарна. Гэхдээ энэ хүмүүс шүүн  таслах ажиллагаа хэвийн явуулах үүднээс өмгөөлөгчөө сонгох л үүрэгтэй шүү дээ.






0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (219.242.214.111)
    цагдаагийнхныг яаллах гэхээр элбэгээ дахиж бослого дэгдээхэд нь цагдаа нар ард түмний эсрэг босохгүй болчих гээд байхгүй юу
    2012 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (219.242.214.111)
    шударга шүүх ч төн сайн ажиллах юмдаа хөөрхий яанадаа энэ хэдэх хууль шүүхийнхнийг мал бол алж идээд ард түмэн хэдэн өдөр цатгалан яавах юмсан
    2012 оны 05 сарын 24 | Хариулах
  • saihanaa (49.0.160.132)
    minii hiisen yariltslagiig oruulsan yumuu chimgee ain avtor tavildaa
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Njuty (202.126.91.153)
    Бас л хууль завхарууллаа. Өмгөөлөгчийг томилдоггүй юм.Хуульчид хуулиа мэдэхгүй байх,тэгээд хүний эрхэнд халдаж байдаг. Болиоч. Өмгөөлөгч авахаар хугацаа болоод дууссан шүү дээ. Одоо шууд л шүүх хэрэгтэй.Худлаа жүжиглэхээ боль.
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    14 цаг 1 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    15 цаг 29 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    15 цаг 58 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    16 цаг 15 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    16 цаг 18 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    16 цаг 23 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    16 цаг 40 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    17 цаг 23 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    17 цаг 29 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    18 цаг 6 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    18 цаг 28 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    19 цаг 13 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    20 цаг 29 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    20 цаг 43 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    21 цаг 12 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    21 цаг 17 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    21 цаг 31 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    21 цаг 41 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    21 цаг 55 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    22 цаг 18 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК