
08.00 ЦАГТ Монгол угсаатан хэл хуурчдын холбооноос хэл хуурчдын II чуулганыг Соёлын өвийн үндэсний төвд зохион байгуулна.
ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасагт багаж, тоног төхөөрөмж хандивлах үйл ажиллагаа болно.
09.00 ЦАГТ Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдрийг тохиолдуулан МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж МУБИС-ийн оюутан, залууст зориулан “Эцэг эхийн ачийг хариулахуй” сэдвээр айлдвар айлдана.
11.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд нүүрс гаргадаг Монгол улсын хилийн боомтод давуу эрх бий болсон талаар нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ.


























































