Автомашины тооллого, үзлэг оношлогоо зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ.

Автомашины тооллого, үзлэг оношлогоо зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Замын цагдаагийн газраас ч ирэх сарын нэгнээс эхлэн авто оношилгоо болон татвараа төлөөгүй машиныг замын хөдөлгөөнд оруулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Өнөөдрийн байдлаар нийт үзлэгт хамрагдах ёстой машины 80 гаруй хувь нь хамрагдаад байгаа гэнэ. Одоо 60 гаруй мянган авто машин болоод өөрөө явагч техникийн хэрэгсэл үзлэгт хамрагдах дутуу байгаа аж. Өнгөрсөн оны Замын цагдаагийн газрын тооллогын дүнгээр 260 гаруй мянган тээврийн хэрэгсэл байгаагаас 150 мянга орчим нь нийслэлд байна гэсэн мэдээ байдаг. Тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгуулж, стандартын шаардлага хангасан бол хөдөлгөөнд оролцох эрхийн гэрчилгээ "2012"-ыг авах ёстой. Хэрвээ хангаагүй бол хөдөлгөөнд оролцохыг хориглох юм байна. Үзлэг оношилгооны хураамжид том оврын авто машин 15000, суудлын автомашин 10000, мотоцикль 5000 төгрөг төлнө.