Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АНУ-ын баруун эрэгт Монгол улс Ерөнхий консулгүй хагас жил болжээ

2015-9-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотноо суух Ерөнхий консулаар томилогдсон О.Машбаттай уулзаж ярилцлаа. Тэрээр Стратегийн судалгааны хүрээлэнд олон жил ажиллаж, МУИС-д багшилж явсан эрдмийн хүн бөгөөд 2013-2014 онд Гадаад харилцааны сайд Л. Болдын Стратегийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ албанд томилогджээ. Гэвч томилогдсон газар нь өнөөг хүртэл салбарын яам нь явуулаагүй бөгөөд АНУ-ын баруун эрэгт манай улс нэг жил хагасын турш Ерөнхий консулгүй байгаа юм байна..

 

-Сайн байна уу, багш аа? Сан-Францискод томилогдсон Машбат гэдэг хүний тухай УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр Гадаад харилцааны шинэ, хуучин хоёр сайд харгалдаад байсан нь таны тухай юм байна шүү дээ.

 

-Тийм л болж таарч байна. Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор намайг АНУ-ын Сан-Франциско хотноо суух Монгол Улсын Ерөнхий консулаар томилсон. Одоогоор тэр шийдвэр хүчинтэй л байгаа, өөрчиллөө л гэж сонсогдоогүй.

 

-АНУ-ын баруун эрэгт Монгол Улсын 15000 гаруй иргэн аж төрдөг юм билээ. Тэдний эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээсэн та яагаад одоо болтол яваагүй юм бэ?

 

-Гадаад харилцааны сайд Л. Пүрэвсүрэн намайг “түр хүлээ” л гэсэн. Уул нь энэ оны 1 дүгээр сарын 8-ны өглөө би томилогдсон газар руугаа нисэх гэж байсан юм. Шинэ он гараад 5-ны өдөр ажил цугласан. Явахынхаа өмнө салбарынхаа сайдтай уулзах нь зүйтэй гэж үзээд би 6-ны өглөө Пүрэвсүрэн сайдтай уулзах хүсэлт тавьсан юм. Гэтэл үдээс хойш нь ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газраас “Удирдлагын шийдвэргүйгээр Таныг явж болохгүй гэсэн, нөгөөдөр нисэх билетийг чинь цуцалсан” гэж утсаар дуулгасан даа.

 

Намайг ГХЯ биш, Засгийн газрын тогтоолоор томилсон, тиймээс би сайдын үгэнд оролгүй, нисчихэж болох л байсан. Гэхдээ салбар толгойлсон сайдаа хүндэтгээд яваагүй юм. Даанч, түүнээс хойш одоо есөн сар өнгөрч байна даа.

 

-Таны тухай УИХ-ын Байнгын хорооны хурал дээр л Пүрэвсүрэн сайд “төрийн гурван өндөрлөгийн түвшинд яриад өндөр албан тушаал дээр өөртэй нь яриад тавихаар болсон” гэж хэлсэн шүү дээ. Таныг Хойд Солонгост Элчин сайдаар явах гэж байгаа тухай яриа бас гарсан байсан. Энэ үнэн үү?

 

-Харин тийм. УИХ-ын Байнгын хорооны хурал дээр албан ёсоор тэгж хэлсэн байна лээ. Гэхдээ, одоохондоо “төрийн өндөр албан тушаал дээр тавьсан” юм алга л байна.

 

Намайг Сан-Франциско явуулаагүй тэр оройноо Пүрэвсүрэн сайдтай уулзахад, тэрээр “Пхеньянд Элчин сайдаар чамайг томилъё, чи хүлээж бай” гэсэн юм. Энэ оны 2-р сард нийт есөн Элчин сайдыг томилоход миний нэр байгаагүй. Намайг томилох асуудлыг 6-р сард УИХ-аар оруулна гэсэн, одоо 9-р сар гарч байна. Чимээгүй л байна.

 

-Та яасан уужуухан дотортой хүн бэ? Өөрөө хөөцөлдөж сайдтайгаа дахиж уулзаагүй юм уу?

 

-Би ч удаан хүн л дээ. Гэхдээ яахав,  сардаа нэг удаа хөөцөлдөж уулзсан. Хамгийн сүүлд 6-р сарын эхээр уулзсан, харин 8-р сараас хойш ГХЯ-нд дотогш нэвтрүүлэхгүй байгаа. Харуулынх нь утсаар сайдын туслах руу  ярихад, туслах нь “дараа уулзъя гэж байна” гээд л намайг явуулдаг болсон доо.

 

-Та гомдол гаргаагүй юм уу?

 

Гаргасан. Эхлээд Ерөнхий сайддаа, дараа нь Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн дээд удирдлага шаталсан тогтолцоотой, шат шатанд нь хандах тодорхой хугацаа заасан хуультай байдаг, тэр л журмаар хандсан. Шатаар ньявсаар байгаад 6-р сарын дундуур Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны шүүхээс “хариуцагчийн тайлбарыг хүлээж байна” гэсэн хариу зуны туршид өгсөн.

 

Хамгийн сүүлд 2 долоо хоногийн өмнө асуухад “хариуцагчийн тайлбар нууцын шугамаар ирсэн. Бид одоо Тагнуулын ерөнхий газар руу хандаж байна” гэсэн шүү.

 

-Засгийн газрын шийдвэрийг ГХЯ биелүүлэхгүй байгаа тухай захиргааны гомдол гаргахад ТЕГ-д ямар хамаатай байдаг юм бол? Арай танд ТЕГ дээр хэрэг үүсгээгүй байгаа?

 

-Үгүй байлгүй дээ. Хийсэн хэрэг үгүй юм чинь, яав л гэж.

 

Миний гаргасан захиргааны гомдлын тухай ГХЯ-тай холбоотой зарим зүйл дээр тайлбар авах гэсэн биз.

 

-Одоо та юу хийж байна даа? Улстөрийн байдлыг харвал таны асуудал шийдэгдэхгүй удах нь дээ. Улстөрийн үйл явцын тухай юу бодож байна вэ?

 

-Би уулаасаа судлаач, багш хүн. Судалгааны ажил, төсөл мундахгүй. Орон орны Үндсэн хуулийг харьцуулж судалдаг байсан болохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж шуугиад байгаа энэ үед хийх, судлах ажил уг нь байна. Саяхан, “Үндсэн хууль: улстөр-эрхзүй, хянал-тэнцэл” нэртэй ном гаргалаа. Бараг арван жилийн турш хийсэн судалгаагаа багцалсан нь тэр л дээ.

 

Улстөрийн үйл явцын тухайд олон зүйл ярьж чадахгүй нь. Хуульзүйн үүднээс бол би одоо болтол Сан-Францискод суух Монгол Улсын Ерөнхий консул хэвээрээ, өөрөөр хэлбэл, би дипломат хүн. Тиймээс багш, судлаач байсан үе шигээ өөрийнхөө бодлыг чөлөөтэй яриад явах боломж хомс болсон шүү.

 

Улстөр ийм тийм, шинэ хуучин сайд ийм тийм гэж ярих миний хувьд туйлын тохиромжгүй, тиймээс  энэ асуултад чинь хариулж чадахгүй нь дээ, шавь минь.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • зочин (112.72.13.232)
    Пүрэвсүрэн гуай чинь яаманд ирэхээсээ өмнө Элбэгээгийн зөвлөх байсан Тэгээд л Лу Болдын томилсон хүнийг явуулахгүй гээд өдий болтол суусан ичих нүүргүй хүн юм байна Төрийн албыг МАН, АН-ынхан нэг иймэрхүү маягаар хийдэг ажээ Сайханбилэг нь хаашаа хардгийн сайд нь ажлаа ихйхгүй элдэв болоод байхад Хүнийг хохироох бол эд нарт юу ч биш Одоо байтлаа АТГ бас шоронгоор айлгах биз
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • zochin (112.72.13.67)
    nairuulagch mashbat guain zurag bhiin.
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Zochin (202.170.68.19)
    End yarigdaj baigaa zaluu bol mash ondor bolovsroltoi haana ch consul baitugai ajil hiigeed yavj chadah uhaantai zaluu gedgiig medeh yum baina. Chadvariig ni Mongold unelj chadahgui yum daa. Japan bolon USA-d ajil mergejliin ajil, sudalgaag ni ih ondor uneldeg yum bna lee.
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Бат (172.56.13.226)
    Энэ зураг чинь БАТЦЭЦЭГ жvжигчний нехер найруулагч МАШБАТ биш vv
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • zochin (150.129.140.173)
    turiin uurgiig bieluul geed negent sniidber garsan bol hen negen said duraar uurchluh erhgui ba shiideriig bieluuleh bolomjiig haaj baigaa bol ene ni gemt hereg mun
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.26.238)
    Кино найруулагч Машбат гуайн зургийг тавьчихаж... Уулзсан хүнээ таньдаггүй юмуу хаашаиййй?
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.22.243)
    Tanid zovlohod mergejliinhee ajlyg hii. Bagsh hun diplomat bish. Tsaan chini mergejliin bish diplomatchid Mongol Ulsyn neriig gutaaj duuslaa. GHYam, Purevsuren said tanyg yavuulahgui tutgelzuuleed baigaa ni tumen zov.
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Yunii bagsh gedgiig n medehgui baij buu tsetserh
      2015 оны 09 сарын 10
    • Зочин
      chi mashbatiin tuhai yu ch medehgui hun baina
      2015 оны 09 сарын 10
  • Дүр эсгэсэн ”эх оронч” Ц.Нямдорж (103.26.194.111)
    Дүр эсгэсэн эх оронч Ц.Нямдорж хүүгээ наад албанд чинь Элбэг доржтой хуйвалдан бялуу хуваах тохиролцоогоор явуулаа биз дээ??? Ямар ч мэдлэг чадваргүй хүү нь гэнэт л Санфранцискод Консул болоод явсан. Зайсанд түрээсийн байранд амьдардаг Нямдорж бүүр зусландаа хоёр том хаус бариулж түүндээ хүрэх замыг хувийн мөнгөөр тохижуулж засмал зам болгон таьвсан хүн өнөөдөр Монголын төр гэж тод томруун хашгирч байна цаана чинь Дүр эсгэсэн ЛУЙВАРЧИН Хятадын тагнуул Ц.Нямдорж.
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • j (124.158.78.2)
    ooriinh n zurag bish bnsht
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.20.66)
    zaawal ajillah albatai yum uu? yamar teneg hun be? chi tsaashid ch mongoliin tord ajillahgui
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
    • Зочин
      ulsaas tomilogdson hun ajlaa hiih n uureg biz dee malaa uuruuu bsan bol yaaj uhej bgaa boldoo
      2015 оны 09 сарын 10
  • Зочин (202.70.42.98)
    шал өөр хүний зураг тавьдаг нь ямар учиртай вэ? Кино найруулагч О.Машбатын зураг тавьчихсан байх юм.
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Мууг дагавал могойн хорлол гэдэг энэ дээ... Лу-г л дэмий дагаж дээ.
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (205.201.255.5)
    ene yu gesen yg ve ????????????????????????????????????????????
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 40 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 4 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 7 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 19 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 26 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 33 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 47 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 49 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 12 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 29 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 32 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 47 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 55 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 7 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 36 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 48 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 56 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 7 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК