
"Алтан цом"-ын төлөөх шилдэг найман багийн барилдаан явагдаж байна.
Энэ жил “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг тус бүр 8 гишүүнтэй байх бөгөөд 3 гишүүнийг сонгож, үлдсэн 5 бөхөө сугалаагаар тодруулсан юм. Тухайлбал, МҮБХ-ны 2024 есдүгээр сарын нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн 80 бөхөөс оролцогч ҮНДЭСНИЙ КОМПАНИУД санал өгч, хамгийн олон санал авсан 40 бөх сугалаанд оролцсон юм.
Өнөөдрийн барилдаанд Улсын аварга О.Хангайгаар ахлуулсан "Од групп"-ийн "Од групп" багийн эсрэг Улсын арслан Э.Батмагнайгаар манлайлуулсан "MCS" группийн "MCS-Энержи" баг өрсөлдөх гэж байна.
"Од групп"-ийн "Од групп"багт:
1. Улсын аварга О.Хангай
 2. Улсын заан Д.Хүдэрбулга
 3. Улсын харцага Г.Ганхуяг
 4. Улсын харцага М.Бэлгүтэй
 5. Улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл
 6. Аймгийн арслан Х.Наранбаяр
 7. Аймгийн арслан Д.Батбаяр
 8. Аймгийн начин Б.Гончигсүрэн
"MCS" группийн "MCS-Энержи" баг:
1. Улсын арслан Э.Батмагнай
 2. Улсын харцага Н.Золбоо
 3. Улсын харцага Ц.Мөнхбаяр
 4. Улсын начин Х.Цогтгэрэл
 5. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
 6. Аймгийн арслан Ц.Төмөрцоож
 7. Аймгийн арслан Ч.Алтангэрэл
 8. Аймгийн арслан Д.Аззаяа
Л.Баяр





















































