зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Хайдав: Өөр орны оюутнуудад “Манайд наян миллээр хөдөлдөг, найман хүний суудалтай машин байгаа” гэж худлаа хэлж байсан шүү

2012-5-31
0
ЖИРГЭХ
   Түүнийг соёл урлагийн чиглэлээр гадаадад сургууль төгссөн анхны монгол оюутан гэдгийг нь олон хүн мэдэх биз. Ингээд Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Гонгорын Хайдавтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцсан ярилцлагыг хүргэе.

   Түүнийг соёл урлагийн чиглэлээр гадаадад сургууль төгссөн анхны монгол оюутан гэдгийг нь олон хүн мэдэх биз. Ингээд Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Гонгорын Хайдавтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцсан ярилцлагыг хүргэе.

-  Анх урлагийн тайзанд хөл тавьж байсан дурсамжаас тань яриагаа эхлэх үү?
- Найман настай байхдаа багшийнхаа зааж өгсөн Оросын тосгоны тухай дуу дуулж билээ. 1935 онд шиг л санана. Ленин цахилгаан гэрлийг түгээсээр нэгэн жижигхэн тосгонд ирж байгаа утгатай дуу л даа. Тэр үед тайзан дээр гараарай гэхээр нь харанхуй дундуур таамгаар явж очоод л зогссон. Хүмүүс нир хийтэл инээлдээд явчихдаг байгаа. Багш маань тайзны цаанаас “Эргээд хар” гэж хашгирч байна. Буруу хараад зогсчихсон байж л дээ. (инээв) Тэгж би анх олон хүний алга ташсан сайшаалаар шагнуулсан. Түүнээс хойш урлагт дурласан даа. Хөдөө лаатай, хотод гэрэлтэй айл ховор байсан. Хамгийн тод гэрэлтэй нь “Ленин клуб” байсан юмдаг. Орос хэл огт мэдэхгүй ч тухайн үедээ сонсголоороо сурсан. 1970 онд “Та тэр дуугаа одоо санах болов уу” гээд нэг хүн асуухаар нь хэсэг бодоод, санаж байж билээ. Гэтэл өнөөгийн хүүхдүүд нэг дууг зургаан сар оролдоод сурахгүй байна гэх юм. Үнсэн самбар дээр бичиг заалгадаг байсан бид сурах шиг сурч, ой тогтоолт ч сайн байсан юм болов уу гэж би боддог.

- Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн алдар гавьяатнуудаар нь Монгол Улсыг дэлхийн тавцанд мэддэг болж байна. “Монголчуудын эрин одоо ирж байна” гэх болж. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
- Жинхэнэ алдар гавьяатнууд цөөрчихсөн юм болов уу гэж боддог. Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж байгаа олимпийн аваргуудаараа монголчууд яахын аргагүй бахархах ёстой. Гэхдээ эрт үеэс нутаг ус газар шороо, ард түмнийхээ төлөө тэмцэж, цаазлуулж, бууны амыг биеэрээ хааж байсан хүмүүсийн дэргэд өнөөгийн алдартнууд дэндүү өчүүхэн. Би яг юу хэлэх гээд байна вэ гэвэл, өчүүхэн зүйлийн төлөө олноор нь шагнадаг нэг дутагдал байна. Энэ бол муу зүйл юм шүү. Шагнал олон байх тусам үнэ цэнэ нь үгүй болдог. Сүсэг бишрэлийн үүднээс ч тэр. “Тоо нь гүйцчихнэ” хэмээн бидний өвөг дээдэс аливаа зүйлийг хэмжээ хязгаартай байлгаж ирсэн түүхтэй. Алтангадас од тэнгэрт мөнх оршиж байна. Түүний адилаар маш олон жил хөдөлмөрлөж шагнал авах ёстой юм болов уу.

-Та ойролцоогоор хэдэн дуу дуулав?
- Миний дуулсан дуу 700 орчим байгаагаас 300 орчим нь орос дуу байдаг. Дандаа цэргийн холбогдолтой “Түүхт хил”, “Улаан дарцаг”, “Шивээ хиагт” гэх мэт 20 гаруй дуу бий. Ер нь би аливаа зүйлийг тоогоор дүгнэж цэгнэх дургүй.

- Уран бүтээлч бүрийн урын санд эх орон нь үргэлж хамт явдаг гэдэг. Таны уран бүтээлд ч энэ төрлийн олон дуу бий. Би таныг эх оронч хүн болов уу гэж боддог?
- “Эх орны газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж өвөг дээдэс маань бидэнд захисан. Гэтэл одоо яаж байна вэ. Нийслэлийг тойроод гуу жалга бүрийг харийн хүн эзэмшчихсэн байх шиг. Баялагтай газар бүхнээ гаднынхны мэдэлд өгчихсөн. Ийм байсны шийтгэл нь бидний үр хойчид тусах болов уу гэж эмзэглэж явдаг. Ганцхан жишээ дурдахад, биднийг өнө удаан жил хувцаслаж, хооллож ирсэн таван хошуу мал цас зуданд багагүй хорогдлоо. Урьд нь энэ байтугай цас зудыг даваад гарч байхыг би харсан. Гунан үхрийн эвэр хуга хөлдөх гээч чинь намайг бага байхад болдог байсан юм. Гэтэл одоо яагаад ганц жилийн зуднаар Монголын тэр их мал сүрэг үрэгдэв. Энэ бүхэн эх орондоо хайр гамгүй хандаж, байгаль дэлхийгээ хилэгнүүлсний шийтгэл. Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачид гэж хэлэхийг сонсоод баярладаг байлаа. Тэр ганцхан өгүүлбэрээр бидний олж хараагүй олон зүйлийг өгүүлж чадсан. Гэхдээ сайныг бус саар бүхнийг харсан нь харамсалтай.

- Таны дуулсан “Түүхт хил” дуу ихийг өгүүлдэг. Энэ бүтээлийг анх амилуулснаа сонирхуулаач?
- “Түүхт хил”, “Ган зам” зэрэг олон сайхан дууг Л.Мөрдорж гуай надад өгч дуулуулсан. “Хөхөө намжил” дуурийг бас өгсөн юм шүү дээ. Л.Мөрдорж гуай намайг дүү, заримдаа найз гэж дууддагсан. Тэр үед Л.Цогзолмаагаас эхлээд тоотой хэдэн дуучин байсан юм. “Түүхт хил” дууны шүлгийг анх уншихад эх орны тухай ямар гоё дүрслээ вэ хэмээн биширсэн. Л.Мөрдорж гуай ч “Монголын хил хязгаар хэн ч халдашгүй дархан юм гэдгийг энэ дуугаараа дамжуулж хү мүүст хүргэхийг хүссэн юм. Тийм болохоор чамайг олны хүртээл болгож чадна гэж найдаад дуугаа өгч байгаа юм шүү” хэлсэн. “Үүл нүүж цахилгаан бадарсан тал Үер бууж сүрийг үзүүлсэн газар Энэ бол миний эх орон Эзэн бидний алтан өлгий…” (дуулав) Дуучин хүн гэдэг тэр бүтээлийнхээ утгыг мэдэрч, дотор нь орох ёстой. Ингэж гэмээнэ дуу амилдаг юм. Л.Мөрдоржийн ая, миний гүйцэтгэл хоёр нийлж  олны хүртээл болж чадсан. Бусад дуу ч адил. Энэ дуугаа би 60 жилийн турш дууллаа.

- Энэ олон жил хөдөлмөрлөсний эцэст эргээд харахад юугаараа илүү бахархдаг вэ?
- Унасан газар, угаасан усаараа би хамгийн түрүүнд бахархдаг. Эх орноороо бахархаад, гадаадын оюутанд зодуулж байсан удаатай. ЗХУ-д сурч байхад Финландын оюутан “Чингис хаан яргачин, хэрцгий, балмад хүн байсан гэж муулаад байхаар нь уур хүрээд барилцаад авлаа. Тэгээд л зодуулчихсан хэрэг. Ер нь Чингисийн аугаа гүрэн одоо байхгүй ч монголчуудад эр зориг, эерэг энерги, тэсвэр тэвчээр, тэнхээ чадлын ген нь хадгалагдсаар байгаа шүү дээ. Тиймээс монголчууд авьяас, эрдэм билгээрээ дэлхийн тавцанд гоц гэдгээ харуулж чадаж байгаа. Гэхдээ зөвхөн гайхуулж, бахархаад байх нь учир дутагдалтай. Хүн аливааг хэзээ ч төгс мэднэ гэж байдаггүй юм. Үүнийг би амьдралынхаа туршлагаас мэдэрсэн. Нас өндөр гарсан ч би одоо хэр нь залуу үеийнхнээсээ сурсаар явна. Б.Ринчен гуай 13 хэл мэддэг, бичгийн өндөр соёлтой байсан атлаа “Би төгс мэдлэгтэй” гэж ярьдаггүй л байсан юм шүү дээ.

- Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахын тулд өнөөгийн залуус юуг анхаарвал зүйтэй вэ?
- Монгол хүмүүжлээр хүмүүжих хэрэгтэй байна. Тэр нь юу вэ гэхээр “хоцрогдсон” биднийг хүмүүжүүлсэн тэр хүмүүжил. Наад зах нь өөрийн чадлаар сурч боловсрох хэрэгтэй. Арын хаалгагүйгээр онц төгсөнө гэсэн үг. Тийм хүн одоо ховордоод байна. Улс орноо хөгжүүлэх оюутан, залуус баар сав хэсээд байвал Монголынхоо нэрийг яаж өндөрт гаргах юм бэ.

- Нийгэмд бүхий л зүйл болохгүй бүтэхгүй байна гэж ярих хүн захаас аваад бий. Нийгмийн юунд нь илүү эмзэглэж явдаг вэ?
-Хаашаа ч харсан гадаадын орныг дуурайсан байшин барилга. Монгол ёс заншлаа хадгалсан барилга яагаад барьж болохгүй гэж. Улс орноо зарж байна гээд яриад байвал сэтгэл эмзэглүүлдэг зүйл их байна шүү.

- Та хэр хүмүүжилтэй хүүхэд байв. Хүүхэд насныхаа тухай дурсана уу?
- Би Дундговийн Дэлгэр хан - гай сумынх. Миний бага нас, манай оронд болж байсан түгшүүрт он цагийн гэрч. Би аав ээжээс есүүл. Гамингийн үед олзлогдох нь олзлогдож, төөрөх нь төөрөөд тав нь ор сураггүй алга болсон юм. Хожим сумынхаа 50 жилийн ойгоор нутагтаа очоод төөрсөн нэг эгчтэйгээ уулзаж билээ. Тийм хүн байдаг гэж сонсоод эхэндээ би итгээгүй. Засаг даргаар заалгаж, очиж уулзахад том эгчтэй минь маш адилхан байсан. Тэгээд миний бүх төрлийг мэдэж байсан шүү. Миний том эгч Ю.Цэдэнбал даргын тогооч байлаа. Орос хэлтэй, их мундаг хүн байсан. Манайх Улаанбаатарын тавдугаар хороонд амьдардаг байхад би 13,14-тэй байсан санагдана. Айлууд гэрийнхээ хажууд нуувч ухна. Аав ажилтай болохоор би тэр нүхийг ухаж билээ. Тэр нуувч хэрэг болоогүй. Харин хамгийн сайн ухсан нуувч гэж Хотын дарга намайг шагнахад аав маань маш их баярлаж билээ. Гэхдээ тэр нүхийг манайх хүнсний зоорь болгон ашигласан юмдаг. 1945 оны дайны үед би цэргийн алба хаагаагүй ч, хэвлэх үйлдвэрт ажиллаж, нормоо хоёр дахин давуулан биелүүлж байсан нь дайны үед эх орондоо оруулж байсан миний хувь нэмэр гэж боддог.

- Эх орны дайны одон медалиар шагнуулж байв уу?
- Медалиар бол зөндөө л шагнуулсан. Сүүлд Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн төлөө зүтгэж байгаа хүн гээд “Халхын гол” медалиар шагнуулж, Ленинград хотод очиж гардан авч байлаа.

- Хэдхэн жилийн өмнө сансрын нисэгчдийн уулзалт болох үеэр та цэргийн дүрэмт хувцастай дуулж байсныг санаж байна. Цэргийн хувцсыг өмссөн хэн ч жавхааждаг гэдэг...
- Би 60 гаруй настайдаа маршалын дүрэмт хувцас өмсөөд тайзан дээр гарч дуулахад тоглолт үзсэн партизанууд “Ж.Лхагвасүрэн генерал яг ийм хүн байсан юм даа. Чи ямар адилхан болчихоо вэ” гэж гайхаж байсан. Хүний дүрд хувирч дуулахын тулд тухайн хүний зан араншин, үйл хөдлөл гээд бүхий л зүйлийг маш сайн судлах хэрэгтэй. Манай хадам эцэг хурандаа генерал, улс төрийн удирдагч Раванд гэж хүн байсан. Тэр хүнээр дамжуулаад Ж.Лхагвасүрэн, Б.Цог нарын алдартай генералтай дотно нөхөрлөж байсан болохоор тэдний талаар сайн мэддэг.

- Та шавь нарынхаа хэнээр нь илүү бахархдаг вэ?
- Багш хүн гэдэг бүх шавиараа л бахархдаг шүү дээ. Би С.Жавхлангаа их үнэлдэг.

- Залуу насанд алдаж онох үе бий. Аргагүйн эрхэнд худлаа хэлэх үе ч гардаг. Та ер нь худлаа ярьж байв уу?
-Би амьдралдаа нэг удаа худлаа ярьснаа тод санадаг. Орост сурч байхад газар газраас ирсэн оюутнууд цуглаад эх орондоо байдаг автомашины талаар ярьж байлаа. “Танай оронд ямар машин байдаг вэ” гэж надаас асуудаг байгаа. Ямар ч байсан эдний дор л орохгүй юм шүү гэж бодоод “Манайд наян миллээр хөдөлдөг, найман хүний суудалтай машин байгаа” гээд зохиогоод хэлчихсэн. Тэд ёстой алмайрчихаж байгаа юм.

- Таныг оюутнууд “адармаатай” хүн гэдэг юм билээ?
- Би тэнд сурч байхдаа лекцээ уйгаржин бичгээр тэмдэглэдэг байлаа. Шалгалт ойртоод ирэхээр ангийнхан миний дэвтрийг гуйна аа. Бичсэн зүйлийг минь харчихаад “Энэ чинь хятадаар биччихсэн байна шүү дээ” гээд л бухимдана. Толгой өөд татахгүй бичээд байгаа хүнээс дараа нь хуулаад авчихна гэж тэд найддаг байхгүй юу. Бид эхэндээ 28- уул байсан ч найм нь л төгссөн. Би Монголоос гадаадад соёл урлагийн чиглэлээр суралцсан анхны оюутан болсон түүхтэй. Намайг төгсөж ирсний дараахан одоогийн СУИС-ийг 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 12- ын нэг нь би. Ингээд бодохоор энэ бас л миний бахархал. Тиймдээ ч одоо болтол насаа анзаарахгүй сургуульдаа багшилсаар явна.

-Залуустаа хандаж юу хэлэх вэ?
Үргэлж эх орноороо бахархаж яваарай. Монголыг монгол хүн л хөгжүүлнэ. Монгол хүний чанараа хэзээ ч алдаж болохгүй шүү.


0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Mg (180.149.72.198)
    Bas l aguu hunii neg bilee shuu burhan mini, A.Dolgortoi SBN eer yrihiig ni sonsood ingej bodson...
    2012 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (2.10.95.125)
    saihan hun shuu urt nasalj udaan jargaarai
    2012 оны 06 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    4 цаг 52 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    5 цаг 25 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    5 цаг 36 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    5 цаг 39 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    5 цаг 45 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    6 цаг 41 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    6 цаг 52 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    7 цаг 28 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    7 цаг 51 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    8 цаг 3 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    8 цаг 37 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    9 цаг 2 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    10 цаг 4 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    10 цаг 25 мин
  • Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
    10 цаг 53 мин
  • Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ
    11 цаг 19 мин
  • А.Ариунзаяа: Шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй
    11 цаг 25 мин
  • Д.Ганбат: Энэ Засгийн газарт ажлаа сайн хийж байгаа хоёр гурван сайд л байна
    11 цаг 31 мин
  • Ц.Баатархүү: Топ-100 компани шалгаруулахдаа зөвхөн татвар төлснөөр нь эрэмбэлмээргүй байна
    11 цаг 34 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    12 цаг 2 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК