Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ван Жан Гу: ДОХ-той эмэгтэйн цусыг шахна гэж сүрдүүлсэн

2015-10-22
0
ЖИРГЭХ

        Манай улсын иргэд бүлэглэн Монголд сарын хугацаатай орчуулгын ажлаар ирсэн Ван Жан Гу гэгчийг айлган сүрдүүлж, мөнгө нэхэн хорьж дарамталсан хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

 

Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын байранд хорьж байсан түүнийг монгол иргэн цагдаагийн байгууллагад хандсанаар олж, аюулгүй болгожээ. Түүнийг хорьж цагдаж байсан залуусын хувьд хутга, буу тулгаж хүнээс зайдуу газар аваачиж зодож дарамталсан байгаа юм. Ингэхдээ түүнийг 50 сая төгрөг өгөхийг шаардаж, ар гэрийнхэн рүү нь хүртэл холбоо бариулан мөнгө нэхүүлж байсныг өдгөө цагдаагийн байгууллагад мэдүүлээд байгаа аж.

 

 

Гэрч: "“Амрыг эрье” цагдаагийн байгууллагаас явж байна гэж хэлээд үгийг зөрүүгүй зодож эхэлсэн

 

Манай сурвалжлах баг Ван Жан Гу-гийн хэрэгт гэрчээр оролцож байгаа монгол дахь танилаас нь зарим зүйлийг тодруулахад "Өнгөрсөн сарын 29-ний 11:00 цагийн орчимд Ван Жан Гу гэнэт надруу өөрийн утаснаас биш өөр дугаараас ярьсан. Ингээд би гэрээсээ гараад тосоод авсан. Дөнгөж уулзаад байтал нэг машин хажууд ирж зогсоод, дотроос нь хэдэн залуус гар ирсэнээ "“Амрыг эрье” цагдаагийн байгууллагаас явж байна гэж хэлсэнээ шууд  үгийн зөрүү байхгүй энэ хүнийг цохиж, зодоод эхэлсэн. Улмаар намайг болиулах гэхэд намайг бас түлхэж унагааж, цохичихоод  Ван Жан Гу-г машиндаа хийгээд аваад явчихсан. Машиных нь дугаар "63-26" УНУ байсныг би араас нь хараад үлдсэн. Үүний дараа Ван Жан Гу руу юу болоод байгааг асууж утсаар ярихад "санаа зоволтгүй, би зүгээр" гэж хэлсэн. Тиймээс би цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй долоо хоног хүлээсэн боловч Ван Жан Гу-гаас нэг ч холбоо бариагүй. Тиймээс учир явдлыг хэлж цагдаагийн байгууллагад хандсан байгаа.  Ингээд цагдаагийн байгууллага түүнийг олж ирэхэд энэ хүн биеийн байдал маш муу, үргэлж хамар амнаас нь цус гардаг болчихсон, маш их дарамт сүрдүүлгээс ирж байгаагаа хэлж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний хувьд уг хэргийн гэрчээр татагдаад байгаа. Ерөнхийдөө энэ хүнийг гадаад иргэн гэдгээр нь олзолж аваад ашиг олох гэсэн залуусын үйлдэл гэж ойлгож байна" гэлээ.

 

Ван Жан Гу гэх эл иргэний хувьд орчуулга хийхээр ирсэн боловч ийн бусдын сүрдүүлгэнд явсаар байгаад өдгөө бичиг баримтгүй, халаасны мөнгө ч үгүй болж үлдсэн байна. Тодруулбал, түүний хувьд цаг агаар дулаан байхад орчуулга хийж хэдэн төгрөг олох зорилготой солионы хувцас ч үгүй Монголд ирсэн аж. Гэвч өнөөдөр орчуулга хийж өгөх хүмүүс нь нутаг буцаж тэрбээр буцах зардалч байхгүй хоцорчээ. Манай сурвалжлах багийг түүнтэй уулзахад тэрбээр эмэгтэй хүний куртик гуйж  өмссөн, солионы ч хувцасгүй, өмсөж ирсэн хувцаснуудаа танхай эрчүүдийн гарт уруулсан байдалтай байсан юм.

 

Ингээд бид Ван Жан Гу-гаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Монгол залуус таныг ямар ч шалтгаангүйгээр саатуулж, мөнгө нэхэж дарамталсан юм бэ?

-Сүрдүүлсэн гэх таван залуугийн нэгийг л зүс танина. Тэдгээр залуус ямар ч шалтгаангүйгээр их хэмжээний мөнгө нэхэж хутга тулгаж сүрдүүлж бүх карт дансыг маань шалгасан. Улмаар 50 сая төгрөгний өртэй гэх бичгийг бичүүлж, наториатаар батлуулсан. Улмаар энэ мөнгийг таньдаг хамаатан садан, гэр орныхоосоо нэх хэмээн сүрдүүлж өдөр бүр утсаар яриулж байсан.

 

Миний бүх бичиг баримтыг хурааж авсан. Одоо цагдаагийн байгууллага хурааж аваад, надад өгнө гэж бодож байна.

Сүүлийн гурван хоногт Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын байранд аваачиж хорьсон.  Энэ газрыг би нисэх буудалтай ойрхон болохоор мэдэж байсан. Тэнд яг хорих анги шиг тусгаарласан өрөөтэй. Надтай бас 5 хятад иргэн, 5 вьетнам иргэн хоригдож байсан.  Би хятад хэл дээр "эдгээр хүмүүст би 50 сая төгрөгний өргүй" гэж ажилчдад бичиж өгсөн. Гэвч тэнд байсан хүмүүс шоолохоос өөр зүйл хийгээгүй.

 

-Таныг хорьж байсан газрын хувьд албан байгууллага байсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Эхлээд голын эрэг, айлын хашаанд аваачиж дарамталж байсан. Байнга буу, хутга тулгаж байсан. Сүрдүүлэхдээ "Арьс махнаас чинь салгаж нохойд өгнө, чамайг бид Монголын шоронд хийж чадна. Надад Монголын бүх газар үйлчилдэг. Шоронд орчихсон хойно чинь хүмүүсээр зодуулж байгаад л алуулчихна. Чамайг шороонд булаад, гол руу алаад хийчихсэн байсан ч хүн олохгүй. ДОХ-той эмэгтэйн цусыг шахна. Орой болохоор чамайг өвөртөлж унтаж, өвтгөнө" гэх үгсийг их хэрэглэж байсан.  Мөн хэдхэн минутын зайтай гэр орон, танил талруу минь яриулж мөнгө нэхүүлсэн.

 

Энэ бүх дарамтаас болж сахарын хууч өвчин маань сэдэрч, татаж унах гээд байсан.

 

Сүүлийн гурван хоногт Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын байранд аваачиж хорьсон.  Энэ газрыг би нисэх буудалтай ойрхон болохоор сайн мэдэж байсан. Тэнд яг хорих анги шиг тусгаарласан өрөөтэй. Надтай бас 5 хятад иргэн, 5 вьетнам иргэн хоригдож байсан.  Би хятад хэл дээр "эдгээр хүмүүст би 50 сая төгрөгийн өргүй" гэж ажилчидад бичиж өгсөн. Гэвч тэнд байсан хүмүүс шоолохоос өөр зүйл хийгээгүй.  Харин биеийн байдал нь муудаж эхлэхэд цаг, цагийн зайтай даралт үзэж эм өгсөн.

 

-Энэ газраас та яаж гарсан юм бэ?

-Намайг аваачиж хориулсан залуу өөрөө батлан даалтад гаргасан. Харин Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газраас миний бичиг баримтыг батлан даалтад гаргасан залууд өгөөд явуулсан.

 

Тэр залуу намайг тавьж явуулахгүй авч явсаар байсан.  Улмаар бүр Өмнөговь руу авч явна гээд байж байтал цагдаагийн байгууллагаас намайг олж авсан.

 

Юутай ч Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар зөрчил гарсан гадны иргэдийг хорьж цагддаг гэдэг нь түүний ярианаас ажиглагдаж байгаа юм. Гагцхүү иргэн хоорондын маргааныг үндэслэж хорьж цагдах эрх байдаг уу гэх асуудал анхаарал татаж байна.

Д.Ундрах /24tsag.mn/

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • зочин (202.70.37.54)
    Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар зөрчил гарсан гадны иргэдийг хорьж цагддаг
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • хх (202.70.37.54)
    Би хятад хэл дээр эдгээр хүмүүст би 50 сая төгрөгний өргүй гэж ажилчдад бичиж өгсөн. Гэвч тэнд байсан хүмүүс шоолохоос өөр зүйл хийгээгүй.
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • hi (202.70.37.54)
    Ter 5 zaluu arai dendsen bnaa,eryy yysgeed baidag gazar luu ni yvuulah heregtei.Nygel nydeeree gardag gedeg ym.
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • zochin (202.70.37.54)
    Тэр новш нарыг бүгдийг нь барьж шоронд хийх хэрэгтэй
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • zochin (202.70.37.54)
    ter daramtalsan humuusiig ner ustai nh alban tushaaltai nh niited zaral
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • bas l t (150.129.140.44)
    za er ni manaihan hyataduudaas hurungu oruulalt gej hamag mungii ni garguulj avchaad hudlaa immigrationd medegdeed huulgudug l tiim hunii musgui luivarchid shuu dee
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • t (150.129.140.44)
    za niigmiin unen shuu uneheer manaihan gadnii ter tusmaa hyataduudiig ih daramtaldag yamar saindaa end surdag hyatad ohin aigaad eruusuu surguuliasaa tsuhuidaggui amralt bolood gertee hariad gudamjaar chuluutei alhah uneheer goy gej helehevdeee
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.143.141)
    Наад хужаа чинь шал худлаа яриад байгаа юм биш үү.
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Th harin esergeere naad hujaa chine manai mungund durtai erhemuuded mungu ugj ydarsan neg mongol zaluug uvurmingilchuudtsi niilj shogolj bgaa bhdaa hujaa narch hudalch shuu
      2015 оны 10 сарын 22
    • Зочин
      unen 2
      2015 оны 10 сарын 22
  • Irgen (202.179.29.67)
    Ter 5 zaluu arai dendsen bnaa,eryy yysgeed baidag gazar luu ni yvuulah heregtei.Nygel nydeeree gardag gedeg ym.
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • зочин (203.91.118.74)
    Одоогийн төрийн байгууллагад ажиллаж байгаа малнуудын нүдэнд нь зөвхөн мөнгө л харагддаг нь олон зүйлээс анзаарагдаж байна даа, улсын нэрийг гутаасан ийм үл бүтэх хүмүүсийг төрийн байгууллагаас даруй зайлуулах хэрэгтэй, энэ хятадыг өмөөрөх гэсэнгүй, бага ч гэсэн хүн чанартай, боловсролтой, соёлтой, мэргэшсэн, мэргэжилтэй үнэнч, төрийн байгууллагын шалгуур хангасан ийм л хүмүүсийг төрийн албанд томилж баймаар байна даа
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (43.242.243.88)
    Тэр новш нарыг бүгдийг нь барьж шоронд хийх хэрэгтэй
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • unshigch (112.72.13.207)
    bas arai dendej bnaa, manaihan. Ingej bolohku shd.
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • йыб (203.194.118.72)
    тэр залуусыг олоод шагнах хэрэгтэй
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Чи нэг нь юм бишүү.
      2015 оны 10 сарын 22
  • ИРгэн (202.179.20.87)
    Чааваасдаа одоо бүр жунгаа нарын адал явдал тутаж дээ.
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.37.61)
    батүүл ээ гүйж очоод энэ хятадаас уучлалт гуй
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Нээрээ БАТҮҮЛ баатараараа уучилал гуйлгах хэрэгтэй ямар гуйж үзээгүй биш
      2015 оны 10 сарын 22
    • Зочин
      Чи бас нэг нь бна хандалтаар чинь хайнаа та нарыг
      2015 оны 10 сарын 22
  • 001 (150.129.143.27)
    нэг ил үнэмшил муутай зүйл болоод байна даа
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • 1 (202.21.118.98)
    зарим нэгэн тэнэг сэтгүүлч нарыг яаядаа,Үндэсний эрх ашиг,холч ухааны тухай юу ч мэдэхгүй хэдэн халтар төгрөг аваад л юу ч хийж болдог гээд ойлгочихсон балай янхан хүүхнүүд их бий
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
    • ан
      холч ухаантай халтар тегрег тоодогуй нэг мунхаг мулгуу барлаг энд нэг бна
      2015 оны 10 сарын 22
  • зочин (202.21.117.114)
    АН засагт гарсанаар ыүх зүйл утга учраа алдаж, замбараагүй байдал газар авлаа,
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.20.125)
    ter daramtalsan humuusiig ner ustai nh alban tushaaltai nh niited zaral
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.24.57)
    ан- махн- гарсаар төрийн алба ч зэрлэг дээрэмчид цугладаг газар болжээ. ямар аймаар юм бэ?
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    4 цаг 55 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    5 цаг 8 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    5 цаг 17 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    5 цаг 39 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    5 цаг 39 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    5 цаг 39 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    5 цаг 39 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    21 цаг 26 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 35 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    21 цаг 49 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    22 цаг 35 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    22 цаг 37 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    23 цаг 5 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    23 цаг 13 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК