Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан нийгмийн амин сүнс болсон хүний эрх, эрх чөлөө эргэж ирэх үү

2015-11-03
0
ЖИРГЭХ

“...Авлигатай тэмцэх газар иргэн Э-гийн нүдний торлог бүрхүүл цоорсон тул яаралтай лазерийн мэс засалд орох хэрэгтэй гэсэн эмч нарын дүгнэлтийг үл ойшоон түүнийг Сэлэнгэ аймгийн Мандал сум руу шилжүүлэн хорьж, улмаар сохрох аюул тулгарах үед нь Улаанбаатарт буцаан авчирчээ”


“...Авлигатай тэмцэх газар иргэн А-г гурван аймгийн цагдан хорих төвийг дамжуулан хорьсноор түүнд хийгдэх ёстой эмчилгээнүүд нь зогсч, улмаар 14 килограмм турсан байна”.


“... Иргэн Н-ийг 39 сар 28 хоног буюу хуулинд зааснаас 10 сараар хэтрүүлэн хорьжээ”.


“...Архангай аймгийн хэсгийн төлөөлөгч Д нь сэжигтнийг эрүүдэн шүүж, хавиргыг нь хугалсан гэх гомдол ирсэн ч хожим гомдол гаргагч нь намайг зодоогүй гэсэн тайлбар бичгээр өгсөн тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ”.


“...Булган аймгийн хэсгийн төлөөлөгч М нь хэсэг иргэнийг уурын зууханд 19 хоног хорьсон гэх гомдол ирсэн ч, гомдол гаргасан иргэд өөрсдийн сайн дураар уурын зууханд хоносон байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ”.


“...Хэргийг нь хэрэгсэхгүй болгосон иргэн нэг жил гаруй хоригдсоныхоо нөхөн төлбөрийг нэхэмжлэхэд нь түүний хэргийг сэргээн 11 жилийн ял өгчээ”.


 

Хүмүүний амьдрал хугацаатай. Яст мэлхий энэ тэрийг бодвол хариугүй настай ч ялааг дагуулахааргүй нь үнэн. Гэхдээ хүн гээчийн утга учиртай амьдралын хугацаа тун богино. 20 орчим л жил байх. Тэгээд л 60 хүрэв үү, үгүй юу хүний данснаас ерөнхийдөө хасагддаг шүү дээ. Хэн ч тоохоо больдог. Тиймээс хүн гэгч амьтан тэрхүү утга учиртай амьдралынхаа зурвас үед ихээхэн хайртай байдаг юм. Яагаад гэхээр чухамхүү энэ хэсэгт л ажил амьдралын амт шимт, хийж бүтээхийн хүсэл мөрөөдөл, аав ээжийн ачлал буян, амраг ханийн хайр энхрийлэл, алаг үрийн инээд баясал гээд хүн болсныхоо аз жаргалыг бүрэн эдэлдэг. Гэвч яг ийм үе дээрээ зүй бусаар эрх нь зөрчигдөж, зовлонт амьдралын гашуун нясууныг өргөст торны цаана өнгөрөөх тохиолдол байдагт харамсаад ч баршгүй.

Үүнийг миний бие УИХ дээр гацчихаад байгаа нэгэн хуулийн төсөл, ардчилсан нийгмийн амин сүнс болсон хүний эрх, эрх чөлөөтэй холбогдуулан хэлж, мөн дээрхи цөөхөн жишээг  “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын тухай илтгэлийн” 13, 14-өөс авсан юм. Тэнд ийм жишээ түм бум. Гомдол ч их ирдэг бололтой юм билээ. Зөвхөн энэ 2015 онд л гэхэд хүний эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчин эрүүдэн шүүлээ гэсэн 549 гомдлыг Хүний эрхийн үндэсний комисс аваад байгаа ажээ.

 

Уг нь энэ хуулийн төслийг АТГ болоод Н.Алтанхуягтай холбож ойлгох хэрэггүй юм шүү дээ. Ерөөсөө өнөө бидний 25 жилийн өмнө тунхагласан хүний эрх, эрх чөлөөг дээдлэх Үндсэн хуулийн заалтаа улам бататгаж өгсөн л эд байна билээ.

 

Хуулийн төслийн тухайд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өнгөрсөн зургадугаар сарын 4-ний өдөр өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл юм.

 

Яагаад  ч юм манай эрхэм түшээд үүнийг хэлэлцэхээс нэг л цэрвээд, сайн анзаарвал хэн нэгнээс айж эмээгээд байх шиг санагддаг. Ялангуяа АТГ-аас тэрхүү айхавтар эрхүүдийг нь авна гэсэн агуулга байгаа болохоор ар өврөөсөө “ухуулчих” болов уу гэсэн айдас эрхэм түшээдийн ихэнхийн нь дотор байна уу даа гэж бодогдохоор харагддаг. Ямар хилэнцгүй түшээ гэж манайд байх биш.

 

Уг нь энэ хуулийн төслийг АТГ болоод Н.Алтанхуягтай холбож ойлгох хэрэггүй юм шүү дээ. Ерөөсөө өнөө бидний 25 жилийн өмнө тунхагласан хүний эрх, эрх чөлөөг дээдлэх Үндсэн хуулийн заалтаа улам бататгаж өгсөн л эд байна билээ. Нөгөө талаас улстөр, эдийн засгийн сонирхол орсон, эсвэл алдар цол, албан тушаал ахих гэсэн ашиг сонирхлын улмаас орчин цагийн хэлмэгдэл алхам тутам таныг харуулдаж, ах дүү амраг саднаас чинь хэн нэгэн хилс хэргээр хохирох магадлал өндөр учир хууль хүчнийхэнд хяналт тавьдаг байсан хуучин  Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин сэргээх шаардлага байгааг ганцхан жилд ирж буй 549 гомдол наад зах нь батлаад байгаа хэрэг шүү дээ.

 

“Монгол эмнести интернэшнл” байгууллагын удирдах зөвлөлийн дарга, МУИС-ийн багш Д.Оюунсүрэн телевизээр ингэж ярив “...Монгол улсад эрүү шүүлт байгаа гэдгийг 2005 онд Хүний эрхийн үндэсний комисс шалгалт хийгээд УИХ-аар бүтэн хоёр өдөр хэлэлцүүлэн тогтоол гаргуулж байсан. Тэгэхээр тэр тогтоолын үр дүн үндсэндээ Монгол улсад эрүү шүүлт байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг.

 

...2014 оны нэгдүгээр сард Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан. Энэ байгууллага нь эрүүдэн шүүх гэмт хэрэгтэй холбоо бүхий асуудлыг мөрдөн шалгах үүрэгтэй байв. Гэтэл энэ байгууллагыг татан буулгаад чиг үүргийг нь АТГ руу шилжүүлсэн боловч яг үнэндээ бүтэн жилийн хугацаанд эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хариуцлага тооцох асуудал бүрхэг үлдчихсэн учир манай байгууллага Монгол улсад эрүүдэн шүүхийн гэмт хэргийг мөрдөн шалгах, зөрчигчдөд хариуцлага оноох бие даасан, хараат бус байгууллага бий болгох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгөөд байгаа. Яг яагаад татан буулгасныг чуулганаар шийдвэр гаргасан хүмүүс л сайн мэдэх байх. 2014 онд эрүүдэн шүүлтийн эсрэг нэмэлт протоколд Монгол улс нэгдэн орсон байгаа. Уг протоколоор нэгдэж орсон улс болгон эрүүдэн шүүхийн хэргийг мөрдөн шалгах бие даасан механизм бий болгох үүрэг хүлээсэн байгаа. Харамсалтай нь Монгол улсын Засгийн газар олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ өдий болтол биелүүлэхгүй яваад байна”.

 

Эрүүдэн шүүнэ гэхээр манжийн үеийн есөн эрүү ч юм уу, зөвхөн зодож нүдэх гэсэн ойлголт энгийн бидний дунд байдаг. Гэтэл айлган сүрдүүлэх, дарамтлах, дарамтад байлгах, хясан боогдуулах зэрэг үйлдэл чинь бас эрүүдэн шүүх хэрэгт хамрагддаг юм билээ. Мөн цагдан хорих байр шилжүүлэх, дамжуулах явдал ч хамрагдана. Дээрхи жишээнүүдийг та нар сайн хараарай. Сайн дураараа уурын зууханд хоноод явж байдаг дурак байх уу.

 

Тэгэхээр дээрх хуулийн төслийн амин сүнс нь хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа үйлдлийг таслан зогсоож,  олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явдал гэж ойлговол зохилтой. Өөрөө энэ зовлонг яс махаараа мэдэрсэн учраас ч бас санаачлаа байлгүй. Ингэхэд  хүмүүний амьдрал хугацаатай. Бас богино. Харамсалтай нь хамгийн учир утгатай хэсэгт нь хэлмэгдэл дайрах магадлал маш өндөр учраас энэхүү хуулийн төслийг дэмжээд байгаа хэрэг л дээ.

 

Д.Гал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.21.118.98)
    Монгол улсад эрүүдэн шүүхийн гэмт хэргийг мөрдөн шалгах, зөрчигчдөд хариуцлага оноох бие даасан, хараат бус байгууллага бий болгох хэрэгтэй
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    хуулийн төслийн амин сүнс нь хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа үйлдлийг таслан зогсоож, олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явдал гэж ойлговол зохилтой. Өөрөө энэ зовлонг яс махаараа мэдэрсэн учраас ч бас санаачлаа байлгүй. Ингэхэд хүмүүний амьдрал хугацаатай. Бас богино. Харамсалтай нь хамгийн учир утгатай хэсэгт нь хэлмэгдэл дайрах магадлал маш өндөр учраас энэхүү хуулийн төслийг дэмжээд байгаа хэрэг л дээ.
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Эрүүдэн шүүнэ гэхээр манжийн үеийн есөн эрүү ч юм уу, зөвхөн зодож нүдэх гэсэн ойлголт энгийн бидний дунд байдаг. Гэтэл айлган сүрдүүлэх, дарамтлах, дарамтад байлгах, хясан боогдуулах зэрэг үйлдэл чинь бас эрүүдэн шүүх хэрэгт хамрагддаг юм билээ. Мөн цагдан хорих байр шилжүүлэх, дамжуулах явдал ч хамрагдана.
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (126.250.72.240)
    ELBEGDORJ MONGOL ULSIG SAMARJ DUUSLAA
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.122.222)
    songodog huul
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    АН засгийг авсанаас хойш хууль бус үйлдэл бүүр газар авлаа даа,
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • z (202.9.43.167)
    ОХУ, ЗХУ болон СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ НӨХӨН олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР incorvuzmail.ru Утас88671597
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.14.36.14)
    элбэгдорж өөрөө энэ ардчилсан хар нүхэндээ унана
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.142.140)
    Хэзээ ч хэнийг ч эрүүгийн хэрэгт тулган шоронд хорьж яргалан эрүү шүүлт тулгадаг өшөө хонзонгоо авдаг тогтолцоо монголд бий болсон.энэ ардчилал гээд байгаа хүмүүс чинь л гардаж хийж байгаа.
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.33.119)
    ардчилсан яргалал хэрээс хэтэрсэн.
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 40 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 4 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 7 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 19 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 26 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 33 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 47 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 49 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 12 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 29 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 32 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 47 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 55 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 7 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 36 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 48 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 56 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 7 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК