Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Халх голыг ”Хамар дороосоо” алдаж болохгүйн учир

2015-11-05
0
ЖИРГЭХ

        Монгол орны зүүн хязгаар Халх голын 500 мянган га газарт хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахаар салбар яам ажиллаж байгаа. УИХ-ын хаврын чуулганаар хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлсэн. Гэхдээ ард түмний анхаарал наадам руу чиглэчихсэн үед улс төрчид тус хуулийг сэмхэн баталсан юм.

Ер нь хуудуутай, хулгайн аргаар оруулж ирж буй хуулиудыг аливаа баяр наадмын өмнө баталдаг жишиг манай УИХ-д тогтсон гэж хэлж болно. Нийгмийн эсэргүүцэлтэй тулгарахгүйн тулд иргэдийн анхаарал өөр зүйлд чиглэсэн үед хамгийн болохгүй, бүтэхгүй гэх хуулиудаа баталж ирсэн түүх олон бий.  Гэвч Засгийн газар, УИХ-ын энэ шийдвэр нь Халх гол сумын иргэд болон ХАА-н зарим мэргэжилтнүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Уг асуудлаар улс төрчид хоёр хуваагдаж, хэрүүл, тэмцэл хийсээр гурван сарын нүүрийг үзжээ.

 

Халх голд чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын гол агуулга нь нийт 500 мянган га газрыг хашаалж дотор нь үйл ажиллагаа эрхлэх тухай ойлголт.  Өөрөөр хэлбэл, хагас сая га газрыг чөлөөт бүсийн газар нутаг гэж нэрлээд, түүнийгээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад түрээслэх юм. Түрээслэнэ гэж одооноос хятадуудад түрээслээд эхэлчихсэн гэж байгаа.

 

Халх голын 500 мянган га газар гэдэг нь Улаанбаатарын газар нутаг дээр Багануур, Багахангайн газрыг нэмсэнтэй адил газар нутаг юм. Ийм том хэмжээний газар нутгийг газрын үржил шимт хөрсөө “Чөлөөт бүс” нэрийн дор бусдад түрээсэлж ашиглуулна гэх халхавчний цаана газар нутгаа харьд худалдаж байна гэсэн үг гэх хүмүүс бий. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Халх голын хөрс маш эмзэг дахин сэргээгдэхгүй байх магадлал өндөр аж. Тиймээс үр хойчдоо онгон дагшин байдлаар нь үлдээхээс ёстой гэж үзэж байгаа юм. Хэрвээ гадныхан манай газар тариалангийн үүц болсон, онгон дагшин газарт үр тариагаа тарьж, хөрснийх нь шим шүлтийг авч, талхалж дуусгачихаад л гараад явчихвал бид яах билээ. Бүр муугаар хэлэхэд шим шүлтийг нь сорсон газарт юу ч нууж булж орхиод гарахыг хэн ч таашгүй. Яагаад энэ асуудлыг хөндөж, чухалчилж байна вэ гэхээр манайхан хаа холын Халх голын чөлөөт бүс хэл хамар дороо байгаа байгалийн цогцолбор газраа хамгаалж чадахгүй байгааг дээр дооргүй л мэдэж байгаа. Тэгэхээр Халх голыг талхалж дуусаад газар ч гэхэд хэцүү, гай ч гэхэд хэцүү болсон тэр үед юу яриад сууж байх вэ. Тэр бүү хэл түрээслэх биш худалдаж авна гэвэл яах вэ?. Бас хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэгчээр хотонд орж ирчихээд хонь манайх гээд хил татаад сууж байхыг үгүйсгэх арга даанч байхгүй. Энэ мэт олон асуудал байна.

 

Халх голд 7.1 сая гадаадын иргэн суурьших боломжтой болж байгаа төдийгүй тус чөлөөт бүсэд ажиллах гол хөрөнгө оруулагчид нь Хятад, Солонгос улсын иргэд.

 

Халх голд бүрэн хэмжээний судалгаа хийсэн ХҮН-ын зарим гишүүний тайлбарлаж буйгаар энэхүү чөлөөт бүсэд хөрөнгө оруулах, нэг ёсондоо монголчуудаас газрыг нь түрээслэх эзэд нь бараг л тодорхой болчихсон гэнэ. Хамгийн гол нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүйг тэд анхааруулсан байсан. Энэ нь Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу Халх голын сав газрын 500 мянган га газарт ажиллах гадаадын ажилчдад квот тавих боломжгүй юм байна. Уг нь гадаадын ажиллах хүчний асуудлыг зохицуулсан Засгийн газрын тогтоолд “20 хүртэлх монгол ажилчинтай аж ахуйн нэгж гадаадын иргэн нэгийг ажиллуулж болно” гэж заасан байдаг ч энэхүү тогтоол чөлөөт бүсэд үйлчлэхгүй аж. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэд чөлөөт бүсэд хэдэн зуу, мянгаараа орж ирэх боломж Чөлөөт бүсийн хуулиар нээлттэй байгаа юм. 0.07 га газарт нэг гадаад иргэн ажиллаж, амьдралаа гэхэд л Халх голд 7.1 сая гадаадын иргэн суурьших боломжтой болж байгаа биз. Тэгээд тэд нэг улсын иргэд байвал юу болох вэ. ХҮН-ын анхааруулж буйгаар Халх голын чөлөөт бүсэд ажиллах гол хөрөнгө оруулагчид нь Хятад, Солонгос улсын иргэд байх магадлалтай гэнэ. Тэгэхээр Дорнод аймаг тэр чигээрээ хятад, солонгосчуудаар дүүрэх нь. Хятадууд Дорнод аймгийнханд мөнгө өгч гудамжных нь нэрийг хүртэл хятадаар бичүүлээд буйн учир нь нь энэ байж мэдэх юм.

 

БНХАУ-ын эрх баригчид 1979 оноос баримталж ирсэн “Нэг хүүхэд” бодлогоо өнгөрсөн долоо хоногт цуцалсан. Ингэснээр Хятад айл бүр хоёр хүүхэдтэй болох эрхтэй болж байна. БНХАУ-ын зүгээс үүнийг гажуудсан бодлогоо засах, эдийн засгаа дэмжихэд тустай шийдвэр гэж тайлбарлаж байгаа. Харин Монголд манай улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэднэ гэж харах нэг хэсэг байна.  Хятад айл бүр хоёр хүүхэдтэй болсноор удахгүй тус улсын хүн амын тоо өсч, хүнсний хэрэглээ эрс нэмэгдэнэ. Тийм ч учраас Халх гол руу зүтгээд байж мэдэх юм.

 

Халх голд чөлөөт бүс байгуулаад гадныханд түрээслээд мөнгө олж болно. Гэхдээ эцсийн дүндээ үржил шимгүй хөрстэй үлдэх хүмүүс нь монголчууд шүү дээ. Тэгээд ч чөлөөт бүс нэрийн дор 500 мянган га газарт ажиллах гадаад, дотоодын компаниуд бүгд татвараас чөлөөлөгдөнө. Тухайлбал, газрын төлбөрөөс 5-10 жилийн хугацаанд 100 хувь чөлөөлөгдөж, гааль, НӨАТ, экспортын татварын чөлөөлөлт эдэлж, орлогын албан татвараас 50 хувийн хөнгөлөлт эдлэхээр зохицуулалт хийсэн юм билээ.

 

Ингээд бодохоор эдийн засгийн агуулга ч бүрхэг, тооцоо судалгаа ч маруухан байгаа юм.  Халх голд яаран чөлөөт бүс байгуулахаар улайран зүтгэж байгаа хүмүүсийг Төрийн түшээ гэх үү, тушаа гэх үү. Ямар ч байсан одоохондоо "Уут уут мөнгөөр улсаа худалдсан хэн гуай, тэвэр тэвэр мөнгөөр түшээгийн мутараа худалдсан хэн гуай" гэж дуулахад буруудах юм алга. Харин хожим хойно нь хэн хохирохов Монгол улс, бидний үр хүүхэд хойч үеийнхэн маань л хохирч үлдэх нь тодорхой. Тиймээс Халх голыг хамар дороосоо алдаж болохгүй.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (79.172.193.32)
    httpswww.facebook.comgroups771516232993729 Халх голоо хамгаалах хөдөлгөөнд нэгдэцгээе
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (85.245.242.72)
    Болдогсон бол газараа зарж идэх гэж байгаа бурмааг шоронлуу илгээх юмсан
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (109.163.234.7)
    Новшнууд сэм гэн алдуулцан байн ш дээ
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • үнэг эгч (93.115.95.201)
    Хятадын 2 хүүхэдтэй болохийг баталсан нь аягүй бол энэтэй холбоотой байх
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Bas tiim yum garaa yu... ug n halh golru dairsan buhen hamraa tas tatuulsan tuuhteide
      2015 оны 11 сарын 09
  • Зочин (89.31.57.5)
    Хятадууд Дорнод аймгийнханд мөнгө өгч гудамжных нь нэрийг хүртэл хятадаар бичүүлээд буйн учир нь нь энэ байж мэдэх юм.Аль хэдийн сэтгээд эхэлцэн байна цаана чин
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • гэгээнэ (198.51.75.165)
    хуудуутай, хулгайн аргаар оруулж ирж буй хуулиудыг аливаа баяр наадмын өмнө баталдаг жишиг манай УИХ-д тогтсон гэж хэлж болно
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Гена (77.247.181.162)
    Р.Бурмаа чөлөөт бүсээс зүгээр лмөнгө олж байна гэх юм битгий үлгэр шиг юм яриад бай
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • ene abgaig vzen ydaj bnaa (202.179.28.112)
    burmaa gej neg balai abgaig uls toroos zailuulahgui bol mongol ulsiig zarj ideed duuslaa daa... ene ergvv burmaa abgain bol zvgeer l gar beelii shuu dee, bohir ajiliin tsaad ezed ni hvzvvgui elbegorj badamjinai , gazariin naimaachin m. enhbold nar daa
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Там (202.9.42.29)
    Ерөнхийлөгч нь Халхгол очихоосоо айгаад байдаг. Ерөнхий сайд нь Дубайгаас өөр юу ч ярихгүй бас мэдэхгүй болчихсон байдаг. Ийм мулгуу тэнэгүүдийн оронд амьдрах гэдэг тамд очсонтой адил юм.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • bats (112.72.11.101)
    Burmaa gej doodhoosoo dor awgai halh goliig zarj bayajihaa l bodoj bga mungutei l bolj bwal margaash uy bolohiig medehgui l de meneg lalar
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.43.144)
    өөрсдөө очоод ногоо тарьж чадахгүй түймэр гархаар очоод унтрааж чадахгүй байж худлаа орьлох юмдаа
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • би ч монгол (150.129.140.163)
    За үгүй дээ.Асар уудам газар нутагаас хэдэн кв газар чөлөөт бүс байгуулсанаар тусгаар тогтнолоо алдах нь юу л бол.Энэ бол ХҮН гэж хэн ч мэдэхгүй шахуу намын цэвэр сонгуулийн шоу.=Одоо дэлхий даяарчлагдаж нээлттэй болж байгаа энэ цаг үед бусдын нутгийг хүч түрэмгийлээд авчихдаг эзэн суучихдаг тийм цаг үе одоо биш.Ашиглахгүй эзэнгүй байгаа тэр уудам нутгийг ЭЗийн эргэлтэд оруулах хэрэгтэй дээ эсэргүүцэгч эх орон гэж худлаа цээжээ длэлдэгч нараа
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
    • chi bas elbegeegiin hamt 100 jiliin omon orj ireg
      bitgii tenegt malaa, odoo barag dornodoo hujaagiin neftiin kompanid aldaad bvh baylagaa zoolgoj bnaa.. hujaa nar tend ezen bolood baihad bas gazar tarialan bol bvr ih hujaa nar orj ireed diildehgui bolonoo
      2015 оны 11 сарын 05
    • Зочин
      Крымд юу боллоо
      2015 оны 11 сарын 05
  • Зочин (49.0.161.229)
    tanar chin solongosuudad durtai biz de irgedee tegvel yagaad gazaraa uguhgui geed baigaa yum be saihan gazraa solongos ah nartaa ugchuhgui yu tegeed tedentei adilhan usee urguulaad kimchi ideed umhii unertuuleed yav l da
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    Yasan duursen tolgoitoi MANANgiin oligarhiud be
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    Alga daram gazraa ch harihand buu ug!
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • өөрсдөө амьдарч яваа монгол улсын иргэн (202.9.43.103)
    газрыг зүгээр хагалж хаячихаад усгүй бол ургахгүй цаг уур нь тохирохгүй байна салхи ихтэй гээд хаяад явчихдаг компани нэртэй хувь хүмүүс нутгийн иргэдийг өвс ногоо түүж байна гээд сэтгүүлчидийг хөлсөлж их сенсаац хийлгэж нутагийн иргэдийн амьжиргаандаа нэмэр болгодог зүйлийг хаалгаж улам ядууруулж байна бид хаашаа явж амь зуух юм хот орж хог түүх үү үхэж далд орж баячуудыг баярлуулах уу сайд дарга нар минь хариу
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (173.254.216.67)
    Зүгээр нэг популизм бишээ энэ бол яалтчгүй тэмцэх ёстой асуудал шүү
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (173.254.216.67)
    Halh goliin horsiig sendiicheed l ehelwel mongol uls tsoljih auyultai shu !!!!!!!!!!!!!!!!
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (37.48.80.101)
    ХҮН намыхаан дэмжиж байгаа шүү тууштай тэмцээрэй
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (79.172.193.32)
    Заавал тэгж газар шороогоо малтуулж байхаар хөгжүүлж болдоггүй юм байхдаа. Яаж л бол яаж л хөгжүүлэхээр тийм сайхан нутаг байхад зарах гэд байдаг
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (37.48.80.101)
    Өнөө маргаашын хэдхэн төгрөгнөөс болж тусгаар тогтнолд маань ч нөлөөлж мэдхүйц буруу шийдвэр гаргаж хэрхэвч болохгүйээ
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (158.69.194.36)
    Neg medehed gazar nutaggui bolohnuudee burhan min. ajil haylt suult eserguutsel enter gl aimar temtseed bdag humuus ni ygaad chimeegui bna
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (199.127.226.150)
    neg hoyor myangan horigdol sullagdana gehed aij uheh gd bga humuus heden say hyadad orj irne gj bodhoor aihgui l bgan bhdaa. bi lav Mongolchuudaasaa bish hyatad solongoschuudaas aij bna.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (18.238.2.85)
    Газар нутагаар хамгаалхаар тэнэг болчихдог цөвүүн цаг ирж ээ дэ
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (204.85.191.30)
    7,1 сая хятад солонгос орж ирвэл Монголын 3,4 сая хүн нийлээд ч хөөж чадахааргүй болох байлгүй арай дэнднээ
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Mongol tsustaiga uldchih yumsan daa
      2015 оны 11 сарын 05
  • Зочин (92.103.175.10)
    ХҮН нам гэж дандаа тэнэгүүдээр дүүрчихсэн юм уу?
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
    • Зочин
      chi uhaantaidaa yu hiisiin
      2015 оны 11 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    1 цаг 39 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    1 цаг 53 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    2 цаг 8 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 8 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    3 цаг 18 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    3 цаг 28 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 32 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    3 цаг 38 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    3 цаг 48 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    4 цаг 18 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    15 цаг 59 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    16 цаг 41 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    20 цаг 39 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    20 цаг 43 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    20 цаг 51 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    22 цаг 32 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    22 цаг 37 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК