Увс аймагт хариуцлагатай сонголтын үе дээрээ ирчихээд байна. Ардчиллын 22 жилийн хугацаанд Увсын баруун хязгаарт АН нэг ч удаа ялалт байгуулж үзээгүй. Увс аймагт Ардчилсан нам ялбал Монгол Улс даяар Арчдилсан нам ялна. Ардчиллын үүд хаалга нээгдэнэ. Увс аймаг ардчиллыг ялуулах гол түлхүүрийг гартаа атган сууж байна. Монгол Улсын сайн сайхан хөгжлийн түүхэн үе Увс нутгаас төрсөн улстөрийн зүтгэлтнүүдтэй холбогддог. Ю.Цэдэнбал Монголын төрийг 40 жил толгойлохдоо монгол төрийн хамгийн сайхан үеийг бүтээсэн. Энэ үед Монгол Улс хөгжлийн гараан дээрээ очсон. Өөрийгөө орхин байж Монгол Улсынхаа төлөө ихийг бүтээсэн. Дараа нь Ж.Батмөнх төрийн толгойд ажиллахдаа дэлхийн олон оронд өөрчлөлт шинэчлэлт өрнөхөд Азийн Монголд хулганын хамраас цус гаргалгүй хувьсгал хийх боломжийг ардчилсан хувьсгалын залууст олгосон түүхэн гавъяатай удирдагч байсан. Ардчилсан намыг өнөөдөр Увс аймгийн унаган хүү Н.Алтанхуяг толгойлж байна. Хэрвээ Ардчилсан нам олонх болж ялбал Увс нутгаас гурав дахь Ерөнхий сайд төрөх гэж байна. Манай намын дүрмэнд намаа ялуулсан дарга Ерөнхий сайд болдог. Тийм учраас энэ сонгуульд Увс аймаг ардчиллыг бүүрэн дүүрэн ялуулж байж үр дүн нь гарнаа. Зөвхөн Т.Мэндсайхан, Д.Нямхүү хоёрыг бодох биш том эрх ашгийнхаа төлөө нэгдэж саналаа өгөөрэй. Ардчилсан нам эв түнжингүй байсан он жилүүд бий. Гэхдээ өнөөдөр Ардчилсан нам атгасан гар шиг энэ сонгуульд орж байна. Энэ эв нэгдэл дотоод эвлэрлийг бий болгосон хүн бол яах аргагүй Увс нутгийн хүү Н.Алтанхуяг юм шүү. УИХ- д нэр дэвшигч Т.Мэндсайхан: “Монгол хүн” хөтөлбөр ард түмний хөтөлбөр
Ардчилсан нам хувь хүний эрх чөлөө, эрхэмсэг оршихуйг хүндэтгэдэг нам. Тийм учраас хүн төвтэй “Монгол хүн” хөтөлбөрөө та бүхнээрээ бүтэн жилийн турш 21 аймаг 330 сумаараа хэлэлцүүлж байж баталсан. Энэ бол ард түмнээс урган гарсан хөтөлбөр гэдгийг хэлмээр байна. Увс аймагт төрийн алба төрлийн алба болж авлига тендерийн булхайгаараа улс оронд зартай боллоо. Энэ бүхнийг уудлан гаргасан хүн бол Увс аймгийн Ардчилсан намын дарга н.Цэндсүрэн юм. Авлига хээл хахууль, шударга бус зүйлтэй Увс аймгийн Ардчилсан нам жинхэнэ утгаараа тэмцэж чадаж байна.
Онцгой байдлын сайд асан, АН ын даргын зөвлөх С.Отгонбаяр: Увс нутгийнхан боломжийг алдах учиргүй
Миний хувьд Увс аймгийн уугуул хүү. Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн хүмүүсийг Увс нутгийнхан дэмжих нь тодорхой болжээ. Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарын хувьд Увс нутгийн чадварлаг залуус гэдэгтэй хэн ч маргахгүй ээ. УИХ ын 2012 оны сонгуулиар Увс нутгийнханд хоёр боломж байгааг хувьдаа харж байна. Хэрвээ энэ удаагийн сонгуульд АН аас нэр дэвшигчдийг дэмжвэл Увс нутгаас маань Монгол Улсын Ерөнхий сайд төрөх нь ээ. Энэ бол манай аймгийнханд тохиож байгаа түүхэн боломж юм шүү. АН ялсанаар Увсын ард түмэн хожно. Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нараас хойш Увс нутгаас төрийн толгойд хэн ч байсангүй. Тийм учраас Увс нутгийнхан минь АН аас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг Ардчилсан намын хамт сонгоорой. Энэ боломжийг бүү алдаарай. Боломжийг байдлыг нутгийнхан минь бүү үүсгээсэй.
АН ын жагсаалтын 18 д бичигдсэн УИХ ын гишүүн асан А.Эрдэнэбүрэн: Ардчилсан нам залуусын нам
Ардчилсан намын жагсаалтаар нэр дэвшсэн 28 нэр дэвшигчийнхээ өмнөөс Увс нутгийнхандаа мэнд хүргэж байна. Увс нутагт анх удаа ирлээ. Увс нутгийнхан их ажилсаг, хөдөлмөрч ард түмэн. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд залуусаа дэмжиж байна. Ардчилсан намын жагсаалтын гуравт Х.Тэмүүжин, МАН¬ ын жагсаалтын гуравт Дэмбэрэл дарга байгаа бол Ардчилсан намын дөрөвт Ч.Сайханбилэг, МАН ын дөрөвт Ө.Энхтүвшин байх жишээтэй. Та бүхэн эндээс олон ялгааг олж харж байгаа гэдэгт итгэж байна. Увс аймгийн тухайд Ардчилсан нам ялах нь тодорхой. Увс нутгаас Монгол Улсын Ерөнхий сайд төрөх гэж байхад хоёр гар, хоёр хөлөө өргөх байхаа. Хэрвээ тийм биш бол ямар ард түмэн байх вэ дээ гэж дотроо бодож байна. Энэ дашрамд хэлэхэд миний хувьд жагсаалтын 18 д бичигдсэн байгаа. Тийм учраас та бүхэн минь Ардчилсан намд 60 70 хувийн саналаа өгч намайг бас дэмжээрэй.
Увс аймгийн АН ын дарга н.Цэндсүрэн: Увс аймгийн Ардчилсан нам, ард түмэн ялна
МАН аас нэр дэвшигчид Увс аймгийн иргэдэд Увсын амьдрал сонин 20 мянган төгрөгтэй тараагаад явж байна. Тэр сонин дээр нь Дорлигжав, Цэндсүрэн хоёрыг муулсан байна билээ. МАН явуургүй үйлдэл хийж байгаа ч Увсын ард түмний саруул ухаан ялна гэдэгт итгэж байна. Увсын ард түмэн маргаашийн эрх чөлөө, шударга төрөө тэдний бохир мөнгөнд хууртаж худалдагдахгүй. Увсын ард түмэн удахгүй болох сонгуулиар авилгач түшмэдүүдээс салж үүрэгтэй төртэй болно. Энэ сонгуулиар Увс аймгийн Ардчилсан нам, Увс аймгийн ард түмэн ялах болно.



















































