Монголын төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компаниас олон улсын
хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж буй IPO 10.6 тэрбум ам.долларын
үнэ хүрнэ хэмэээн Хөрөнгө оруулалтын мэдээлэл, судалгааны компани
“Frontier Securities” тооцоолж буй талаар Блумберг агентлаг мэдээлжээ.

Монголын төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компаниас олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж буй IPO 10.6 тэрбум ам.долларын үнэ хүрнэ хэмэээн Хөрөнгө оруулалтын мэдээлэл, судалгааны компани “Frontier Securities” тооцоолж буй талаар Блумберг агентлаг мэдээлжээ. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Уул уурхайн асуудал эрхэлсэн захирал Грем Ханкок энэ талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч IPO дээрх хэмжээний үнэ хүрнэ гэж баталжээ. Дэлхий дээрх коксжих нүүрсний хамгийн том ордыг эзэмшдэг тус компани Улаанбаатар, Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржүүдэд анхдагч хувьцаа гаргаж, гурван тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөж байсан юм.