"Робокон-2012” жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тэмцээн өнөөдөр ”Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэлж байна.

"Робокон-2012” жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тэмцээн өнөөдөр ”Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэлж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд 20 орчим баг өөрсдийн зохион бүтээсэн роботуудаар өрсөлдөх юм. Түүнчлэн Робокон-2011 тэмцээнд 15 баг оролцсон бөгөөд “Гран при” буюу тэргүүн байрт ШУТИС-Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Telecom Mongolia” баг шалгарсан билээ. Улмаар “Telecom Mongolia” баг Тайланд улсын Бангкок хотод зохиогддог Ази Номхон далайн “Робокон” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн байна.