Европын хуанлигаар тэмдэглэдэг цорын ганц Буддын баяр нь XIV Далай ламын төрсөн өдөр юм. Тэгвэл өнөөдөр XIV Далай ламын Далан тавны насны төрсөн өдөр юм. Далай ламын төрсөн өдрийг Түвдийн бурхны сүсэгтэн олон тэмдэглэдэг. Энэ өдөр буддын сүм хийдэд хурал ном хуран Далай багшдаа эрүүл энхийг хүсэн ерөөдөг байна. “Далай лам гэдэг энэ нэрийг монгол хүн өгсөн монгол нэр шүү дээ.
Би энэ нэрээрээ л дэлхийд нэршлээ” хэмээн Дээрхийн гэгээнтэн сэтгэл хангалуун өгүүлж суусан тухай ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав хэлсэн байдаг. Сонирхуулахад, Буддын номлолоор Далай ламын хорвоогийн зам төгсөхөд түүний сүнс нь шинэ төрсөн хүүхдэд очдог ба Далай ламын бүх төрөл нь зөвхөн биеэ сольсон гэхдээ нэгдмэл нэгэн ой ухаанаа хадгалсан өндөр хөгжилтэй амь юм. Далай ламын хойд төрлийг Түвд, Монгол, Хятадаас тусгай лам нар тодруулдаг ажээ.





Д.Ундрах